Төсвийг Засгийн газарт буцаах ёстой
2015.10.29

Төсвийг Засгийн газарт буцаах ёстой

УИХ-ын чуулган 51,3 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүд Төсвийн тодотголын талаар асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ” ААН байгууллагууд, ард түмний нуруун дээр ачааг үүрүүлэх бодлого явж байна. Үргэлж татварыг нэмэгдүүлсэн. Жил бүр төсөв хэлэлцэхэд алтны компаниуд хэдэн арван тэрбумын өртэй байдаг. Алтны татварыг бууруулж, ухаж болох бүх хуулийг хүчингүй болгосон.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “ Төсвийг гурван удаа ярьж байна. Оны төгсгөлд дөрөв дэхь удаагаа ч ярьж магадгүй. 11 сарын 15-нд дараа оны төсвийг батлах ёстой байтал УИХ татаад авчихсан. Ийм л байдалтай байна. Бидний төр болж тоглож байгаа байдлыг хараад гадна талд байж ядаж байна. Зүгээр бие биендээ үг шидээд өдөр хоног өнгөрөөгөөд сууж байх уу. Цалин хасахгүй болвол л болохгүй гэж байнга ярьж байна. Цалингаас 1,8 тэрбум төгрөгийг хасна гэсэн. Өөр зардлыг харахаар хямарсан гэдэг шинж огт байхгүй байна”

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өчигдөр улс төрийн намуудын илтгэлийг сонсож байхад төсвийн тодотгол тодотгол биш харагдаж байна. Төсвийг Засгийн газарт буцаах ёстой. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар юу ч хийгүй байна. Төсвийн тодотголд хариуцлагагүй зүйлүүд олон орж ирсэн учраас үүнийг буцаах нь зүйтэй. Ард түмэн Засгийн газрын хийж буй үйл ажиллагаа, төсөв, төсвийн тодотголыг огт хүлээж авахгүй байна.

УИХ-ын гишүүн Л.Болд “Сонгогчдоо төлөөлөн сууж байгаагийн хувьд үүнийг ярихаас өөр арга алга. Нийслэлд сургуулийг нь нурааснаас олон мянган хүүхэд сургуульгүй байгаа. Үүнийг хэрхэн тусгаж байна вэ, төсвийн тодотголд тусгаж байна уу, ирэх жилийн төсөвт тусгаж байгаа юм уу?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хөдөө орон нутагт ажиллаж байхад боловсролтой холбоотой төсвийн тасалдлыг тодотголоор оруулахаас өөр аргагүй зүйлүүд байсан. Тухайлбал Өвөрхангай аймагт гэхэд ЕБС-иудын багш нарын цалингийн сан 967,8 сая төгрөгөөр дутсан.Энэ цалинг тавьсан уу?

 Одоо УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд санал хурааж байна