Би цалингаараа амьдарч, зовж яваа хүмүүсийн нэг
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ
2015.10.29

Би цалингаараа амьдарч, зовж яваа хүмүүсийн нэг

УИХ-ын ээлжит чуулган эхэллээ. Өнөөдрийн чуулганы эхэнд төсвийн талаар хэлэлцэж, гишүүд саналаа хэлж байна.  Дөнгөж сая УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ саналаа хэллээ. Тэрбээр “Урт нэртэй хуулийг өөрчилсөн. 

Өөрчилсөн цагаас эхлээд олон компани алт ухаж байна. Ингээд ирэхээр төсөвт баахан мөнгө ороод, сэвхийгээд босоод ирнэ гээд байсан хаана байна. 

Жил бүр төсөв хэлэлцэхэд том компаниуд татварын өртэй байдаг. “Алтан дорнод Монгол”-оос эхлээд л.  Та нар том компаниудаасаа татвараа авч чадахгүй байна шүү дээ. Тэгсэн мөртлөө төсөв өч төчнөөн тэрбумаар тасрах гээд байна гэдэг.  Гэтэл том компаниудаас татвараа авчихвал төсөв тасрах гэж хэцүүдэхгүй юм биш үү. Тийм байхад өнөөдөр цалин хасах юм яриад сууж байна. 

Та нар яах вэ, цалингаараа амьдардаггүй байж болно. Би бол цалингаараа амьдарч байгаа хүн.Цалингаа хүргэх гээд л зовж, зүдэрч яваа хүмүүсийн л нэг” хэмээн хэлсэн юм.