Төсвийн тодотгол хэлэлцэхийг хойшлуулав
Төсвийн байнгын хороо өчигдөр үдээс хойш хуралдан 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг дэмжээгүй. Улс төрийн албан хаагчдынхаа цалинг бууруул. Засгийн газрын бүтцийг Үндсэн хуульд
өөрчлөлт оруулсны дараа хэлэлцэх нь зүйтэй. УИХ-д суудалтай бүх нам, эвслийн бүлгээс хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх санап ирүүлснийг дэмжих боломжгүй гэж үзсэн” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
Гэсэн ч 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгииг хоишлуулах горимын санал гаргасан тул байнгын хорооны хуралдаан хойшилсон юм.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарим хэсгийг байнгын хороо, хууль санаачлагчид буцаасан тул ийнхүү хойшлуулахаас өөр аргагүй байсан юм.