ХЗХ-ны хохирогчдын гомдлыг улсын төсвөөс барагдуулах боломжгүй гэв
Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ
2015.10.27

ХЗХ-ны хохирогчдын гомдлыг улсын төсвөөс барагдуулах боломжгүй гэв

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ өмнө нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр Хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын асуудлыг хөндөж байсан.

Тэрээр “Хохирогчдын хохирлыг төсөвт төвлөрсөн 15.6 тэрбум төгрөгөөр барагдуулах хэрэгтэй. Тиймээс дээрх мөнгийг тодотголд суулгах хэрэгтэй” гэсэн юм.

Тэгвэл өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр мөн л эл асуудлыг гаргаж тавилаа.

Үүнтэй  холбоотойгоор Барилга хот байгуулалтын сайд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ Хадгаламж зээлийн хоршооны хохирогч нарт олгох 15,6 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгөхийг хүсэж санал хураалт явуулав. Гэсэн ч гишүүдийн дэмжлэг авсангүй.гийг гишүүд хэлж байв.

15.6 тэрбум төгрөг гэдэг нь хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдын хохирлыг 80-90 хувиар барагдуулах хэмжээний мөнгө ажээ.