С.Эрдэнэ нэг суманд 1.6 тэрбум төгрөгөөр барилга барих гэж байна, энэ хямралын төсөв мөн үү
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин
2015.10.29

С.Эрдэнэ нэг суманд 1.6 тэрбум төгрөгөөр барилга барих гэж байна, энэ хямралын төсөв мөн үү

УИХ-ын чуулганаар гишүүд төсөвтэй холбоотой зүйлсийг асууж, хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Төсвийг одоо хоёр дахь удаагаа ярьж байна.

Магадгүй дөрөв дэх удаагаа ярих нь л дээ. Төсөв ярихаар л цалин хасна гэх юм. Цалин хасаад хэдэн төгрөг хэмнэх гээд байгаа юм гэхээр 1.8 тэрбум төгрөг гэж байгаа.  Энэ чинь тэгээд хэмнэлт үү. 

Гэтэл 128 тэрбумаар угтдаг хаалга, байшингийн гадна хайс, туг тахидаг овоо барина гэсэн баахан зардал байна.  15 тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалын сан байшин, хашаа, хайс барина гээд байгаа. Нийгмийн даатгалын сан чинь байшин барих ёстой юм уу. Энэ С.Эрдэнэ чинь З.Баянсэлэнгэтэй барьцаад, байшин барих гээд явж байна.   

Архангай аймгийн Хайрхан суманд нийгмийн даатгалын сангийн барилга 820 сая төгрөгөөр барина.  1.6 тэрбум төгрөгөөр хөгжлийн хэлтсийн барилга барина. Энэ хямралын төсөв мөн үү, Ч.Улаан сайд аа.

Цалин хасах нь зөв юм уу, байшин барих нь зөв үү.   Гэтэл Б.Болор сайд “УИХ их сайхан төсөв оруулахаар буцаачихлаа” гээд яриад явах юм. Энэ Сангийн сайд чинь сэтгүүлчдэд очиж элдэв юм яриад явах ёстой биш биз дээ. Төсвөө Их хурал дээр ойлгуулах ёстой биз дээ” хэмээн хэллээ.