Хамтран ажиллах санамж бичиг байгуулав
2015.08.27

Хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Гэр хорооллын хөгжлийн газар болон төсөл хэрэгжүүлэгч “Зургаан талт” ХХК-ийн хооронд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдах бүтээн байгуулалт, орон сууцны борлуулалтын хүрээнд хамтран ажиллахаар санамж бичиг гарын үсэг зурсан юм.

“Зургаан талт” ХХК нь БЗД-ийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэрийн Е хэсэгчилсэн талбай, нийт 61 нэгж талбар бүхий 8,4 га газарт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд одоогийн байдлаар 32 айлын 2,0 га газрыг чөлөөлөөд байна. Төслийн хүрээнд нийт 1200 айлын орон сууц, үйлчилгээний болон хүүхдийн цэцэрлэг сургуулийн барилгыг барьж байгуулах юм. Одоогоор эхний ээлжийн 315 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэлсэн бөгөөд энэ оны IV улиралд 150 айлын орон сууцыг бариж байгуулахаар ажиллаж байна.