2015.08.17

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил үргэлжилж байна

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил явагдаж байна.

Үүн дотор хамгийн их хүндрэл үзүүлж байгаа цэгээр Зуун Айл орчмын бүтээн байгуулалт орж байгаа аж. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотголд  2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг өнгөрсөн жил УИХ-аар баталсан юм. Гэр хорооллыг үндсэнд нь гурван бүсэд хуваажээ. 21 байршилд нийтдээ 28 мянган га газар барилгажих ёстой. Үүнд 13528 айл байгаа аж. Эдгээр айлуудыг нүүлгэн орон сууцны хороолол босгож 13528 айл өрхийн 75 хувь нь орон сууцанд орно гэсэн тооцооллыг НЗДТГ-аас гаргажээ.