НИТХ-ын дарга Д.Баттулга
2015.07.08

Дахин төлөвлөлтийн ажлуудад саад гарах ёсгүй

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны ээлжит хуралдаан боллоо.

Хурлаар БЗД-ийн 2, 4 хорооны нутаг дэвсгэр Б хэсэгчилсэн талбайд хийгдэх эхний ээлжийн гадна инженерийн шугам сүлжээний барилга угсралтын хөрөнгө, Сүхбаатар дүүргийн 9,10, 11 хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчмын Б хэсэгчилсэн талбайд хийгдэх  инженерийн шугам сүлжээний зураг төслийг боловсруулахад шаардлагатай хөрөнгүүдийг эцэслэн шийдвэрлэлээ. Харин НИТХ-ын  2014 оны 19,23 дугаар тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлын зарим хэсэгчилсэн талбай Д, Е-д зохион байгуулсан иргэдийн санал хураалтын дүнг танилцуулах үеэр зохион байгуулалттайгаар төрийн ажлыг гацааж байгааг шүүмжилсэн юм.

 Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү