БЗД-ийн 13-р хороонд орон сууцны шав тавих ёслол боллоо
Гэр хорооллын дахин төлөвлөлт
2015.07.08

БЗД-ийн 13-р хороонд орон сууцны шав тавих ёслол боллоо

НИТХ-ын тогтоолын дагуу нийслэл Улаанбаатар хотын 8 дүүрэг, 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл амжилттай хэрэгжээд нилээдгүй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлснээс, өнгөрсөн онд 588 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан бол 2015 онд шинээр 2492 айлын орон сууцыг ашиглалтад өгч, 9171 хүн амыг тохилог орон сууцаар хангах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өнөөдөр төсөл хэрэгжүүлэгч “Би Си Кэй Си” ХХК бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр 288 айлын орон сууцны шавыг тавьлаа. “Би Си Кэй Си” ХХК нь энэ оны 4 дүгээр сард НЗД-ын захирамжийн дагуу БЗД-ийн 13, 14-р хорооны нутаг дэвсгэр, нийт 121 нэгж талбар бүхий 6,5 га газарт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан бөгөөд одоогийн байдлаар 11 айлын газрыг чөлөөлөөд байна.

Төслийн хүрээнд Баянзүрх дүүргийн 13, 14-р хороонд нийт 1152 айлын орон сууц, 4 ширхэг үйлчилгээний барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 320 хүүхдийн сургуулийн барилгыг бариж байгуулахаас эхний ээлжинд 144 айлын 2 орцтой байр 1 ширхэг, 1 орцтой 72 алын орон сууц 2 ширхэг буюу нийт 288 айлын орон сууцыг 2016 оны VI улиралд ашиглалтанд оруулахаар барилга угсралтын ажлаа ийнхүү эхлүүлж байгаа юм.