Даваа гаригт НИТХ–ын тэргүүлэгчид хуралдана
Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан
2015.08.14

Даваа гаригт НИТХ–ын тэргүүлэгчид хуралдана

Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 17-ны өдөр буюу Даваа гарагт болно.

Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

Хөтөлбөр батлах тухай / “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр /

Барилга худалдах тухай / “Эрхэмжаргалан” өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй барилгыг худалдах тухай /

Журам батлах тухай / “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох” журам /

Барилга байгууламж балансаас балансад шилжүүлэх тухай

“Сүхбаатар дүүргийн хуучин ашиглаж байсан гражийг Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн балансад шилжүүлэх”

Барилга байгууламж бүртгэн авах тухай “МУИС-ын харьяа Байгаль-Эх лицей ахлах сургууль, Экологийн боловсролын төвийн эзэмшиж буй барилгыг бүртгэн авах тухай”

Концесс олгох гэрээ байгуулах зөвшөөрөл олгох тухай / “Рендербау” ХХК, “Ялгуусан” ХХК, “Билэгт зам” ХХК, “Монгол элс” ХХК, “Аварга тосон рашаан сувилал” ХХК, “Дайей Пробис Монгол” ХХК, “Арц суврага” ХХК /

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай

“Нийслэлийн орон сууцны корпораци” орон нутгийн өмчит тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай

Нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Шагналд тодорхойлох тухай

Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай

Нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай / Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам/ асуудлыг хэлэлцэнэ.