ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан
2015.08.04

44 тэрбум төгрөгийн зээлийг зориулалт бусаар зарцуулжээ

Үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдан хөнгөлөлттэй зээл авсан ААН-үүд зээлээ зориулалт бусаар зохицуулсныг  ШӨХТГ тогтоосон байна.

Улмаар Барилга, хот байгуулалтын яаманд шаардлага хүргүүлсэн боловч одоог хүртэл арга хэмжээг аваагүй аж. ШӨХТГ-ын явуулсан шалгалтаар 44 тэрбум 900 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зориулалт бусаар 16 компани зарцуулсан нь илэрчээ.

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан “Эдгээр зөрчилтэй компаниудыг гаалиас авсан баримт лавлагаагаар эдгээр байгууллагууд дээр очиж санхүүгийн баримтуудыг нягталж үзсэн. Гэрээний дагуу эхлээд дээрх байгууллагуудыг олон нийтэд ил тод зарлана. Манай байгууллагаас албан ёсны дүгнэлт гарсан. Гэвч Барилга хот байгуулалтын яамны дэд сайд үүнийг үгүйсгэсэн” гэлээ.

            Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү