Баруун дөрвөн зам хүртэлх замыг ирэх сард нээнэ
2015.07.23

Баруун дөрвөн зам хүртэлх замыг ирэх сард нээнэ

Нийслэлийн дулаан хангамжийн шугамыг өргөтгөх сүүлийн хэсгийн ажил энэ сарын 13-нд эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор Улсын их дэлгүүрээс Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх замыг түр хаагаад байгаа билээ. Шугам хоолой өргөтгөх ажил ирэх сарын 14-нд дуусч, замын хөдөлгөөнийг нээх юм байна. Олон жилийн насжилттай дулааны шугам сүлжээг өргөтгөн шинэчилснээр дулааны ачааллыг бууруулах, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилтай уялдуулан нийслэлийн гэр хороололд дэд бүтэц татах боломж хангагдана гэж үзэж байгаа. Улсын драмын эрдмийн театраас Төв шуудан хүртэлх дулааны шугамыг 1959 онд, Төв шуудангаас Баруун дөрвөн зам хүртэлх шугамыг 1987 онд барьж, ашиглалтад оруулсан байдаг.