Жорж Сорос Дэлхийн гуравдугаар дайныг "зөгнөв"
Жорж Сорос
2015.06.04

Жорж Сорос Дэлхийн гуравдугаар дайныг "зөгнөв"

Нэртэй санхүүч, мөнгө хүүлэгч, Ротшильдын гэр бүлийн утсан хүүхэлдэй гэж нэрлэгддэг Жорж Сорос Хятад, АНУ-ын хооронд Дэлхийн гуравдугаар дайн дэгдэнэ гэж “зөгнөв”.

Ротшильдын гэр бүл хамгийн анх 1815 оны Ватерлоогийн тулааны үеэр маш их хөрөнгөжсөн гэж үздэг. Энэ бүлэг хүмүүс өөрийн гэсэн суртал ухуулгын машинтай бөгөөд цаг үргэлж Дэлхийн гуравдугаар дайн болно гэж ярьдаг.

Сорос Дэлхийн банканд болсон чуулганы үеэр дайн болох эсэх нь Хятадын эдийн засгийн эрүүл мэндээс хамаарна гэж хэлсэн. Түүний үзэж буйгаар хэрвээ хятадууд экспортоос дотоод хэрэглээнд шилжиж чадахгүй бол Хятадын эрх баригчид өөрсдийн эрх мэдлийг хадгалж, улс орныг нэг гарт атгахын төлөө гадаад зөрчил мөргөлдөөнийг өдөөх магадлал байгаа ажээ. 

Соросын хувьд 483 жилийн өмнө Макиавеллигийн хэлсэн үгийг давтаж байна. Өөрөөр хэлбэл Хятад болон Япон гэх мэтийн АНУ-ын аль нэг холбоотон хоёрын дунд мөргөлдөөн гарсан тохиолдолд хүн төрөлхтөн дэлхийн гуравдугаар дайны босгон дээр ирсэн гэсэн үг.

Харин АНУ-ын ерөнхийлөгч байсан Жимми Картерын үндэсний аюулгүй байдлын зөвлөх, өнөөгийн ерөнхийлөгч Обамагийн ойр дотны хүн Збигнев Бжезинский АНУ Японоос болж Хятадтай дайтах хэрэггүй гэж хэлсэн. 

Гурван сарын дараа Си Цзиньпин Вашингтонд хийх түүхэн айлчлал хийх гэж буй энэ үед, ялангуяа Оростой ойртох болсны дараа барууны санхүүгийн акулууд Хятадыг айлгахын тулд төрөл бүрийн арга хэрэглэж байна.

Хамгийн эмгэнэлтэй зүйл нь дайн өөрөө биш, харин Ватерлоогийн тулаанаас хойш 200 жилийн дараа Орос, Хятад, АНУ гурав дахиад л Ротшильдуудын санхүүгийн занганд орж мэдэхээр байна.

Сорос зориудаар Хятад, Оросын цэргийн зардлыг дүнг 129,4 тэрбум болон 70 тэрбум гэж өсгөн зарласан. Их Британий стратеги судлалын хүрээлэнгийн дүнгээр энэ тоог нийлүүлвэл АНУ-ын цэрэг дайны зардлын 34,3 хувьтай тэнцэнэ. Мөн Америк, Англиас зэвсэг олноор авсан Саудын Араб цэргийн зардалд 80,8 тэрбум доллар, өөрөөр хэлбэл Оросоос ч илүү мөнгө зарсан нь сонирхолтой.

Украйнд санасандаа хүрч чадаагүй Сорос болон Ротшильдын гэр бүл Хятадын юань нь доллар, фунт, евро, иений нэгэн адил дэлхийн гол валютын нэг болох ёстой гэдгийг АНУ-д хожимдож зөвлөсөн.

ОУВС-аас мөнгө зээлэхэд онцгой эрх олгодог дэлхийн гол валютын багцад юанийг оруулсны хариуд Хятад улс зарим нэг буулт хийж, барууны хэм хэмжээний дагуу эдийн засгаа шинэчлэх  ёстой гэж Сорос үзэж байна.

Соросын сангийн үйл ажиллагааг шүүмжилдэг дэлхийн зарим хэвлэлүүдэд бичсэнээр Ротшильдын гэр бүл уналтад орсон учраас Соросоор дамжуулж Хятадыг санхүүгийн занганд оруулах гэж буй аж. 

Соросын хэлснээр хэрвээ юань дэлхийн валют болвол хоёр системийн дунд бат бөх холбоо тогтоно гэнэ.  Ингэсэн тохиолдолд юаньд давуу эрх олгосноор Обама юу алдах вэ гэсэн асуулт гарч ирнэ. 

Их Британи АНУ-аас урьтаад Хятадын байгуулсан Азийн дэд бүтцийн хөгжлийн банканд нэгдсэн. Энэ хооронд дэлхийн хамгийн том банкнуудын нэг Английн HSBC-ийн удирдлагууд төв офисоо Лондонгоос Хонконг руу нүүлгэх талаар бодоод эхэлжээ.

Рокфеллерчуудаас ч илүү зальтай Ротшильдын омгийнхон АНУ-ын ашиг сонирхлын эсрэг нууц тоглоомыг Хятадтай тоглоод эхэлсэн байна. 

Ротшильдууд Соросын хамтаар хөшигний ард тоглоом эхлүүлсэн бол АНУ-ын хоёр том улс төрч Киссинжер (Рокфеллерынхантай холбоотой), Бжезинский нар Хятадын эсрэг нээлттэй тоглохоор шийдэж Хятадыг Оросоос холдуулахыг хичээх болов.  91 настай  Киссинжер 86 настай Бжезинскийг бодвол Оросыг хэзээ ч нээлттэй муулж байгаагүй учраас арай таатай нөхцөлд байгаа.  Харин Бжезинский алхам тутамдаа гоочилдог хүн.

Соросын үзэж буйгаар Хятад, АНУ хоёр юанийг зээлийн онцгой эрхтэй валютын тоонд оруулах талаар тохиролцож чадахгүй бол Орос, Хятад хоёр цэрэг улс төрийн хувьд хэтэрхий ойртож Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх бодит аюул бий болно гэжээ.

Харин Хятадууд гараа хумхиад суусангүй зохих хариуг барьсаар байна. Америкийн адмирал Альфред Тайер Мэхэн (Alfred Thayer Mahan)-ний тэнгисийн онолд итгэдэг Хятадын ардын чөлөөлөх армийн харъяа Үндэсний батлан хамгаалах Их сургуулийн профессор Хан Сюдонг (Han Xudong) нь Хятад, АНУ хоёр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудаас болж дайтах магадлалтай гэж үзэж байна. 

Мөргөлдөөн болох магадлалтай газрууд нь Арктик, Энэтхэгийн болон Номхон далай аж. Энэ шалтгаанаар усан орон зайд хяналтаа тогтоох гэсэн тэмцэл Дэлхийн гуравдугаар дайн болж магадгүй гэж үзэж байна.

Гэхдээ хамгийн эмгэнэлтэй зүйл нь дайн өөрөө биш, харин Ватерлоогийн тулаанаас хойш 200 жилийн дараа Орос, Хятад, АНУ гурав дахиад л Ротшильдуудын санхүүгийн занганд орж мэдэхээр байна.