Сувилагч нарын хөдөлмөрийг үнэлэв
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас сувилагч нарын хөдөлмөрийг үнэллээ.
5 дугаар сарын 12-нд дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Ёслол хүндэтгэлийн танхим”-д болсон арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал , Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат , дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар оролцож дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нарын шагналыг гардуулав. Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж үг хэллээ.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одонгоор
“Цэнгэлжаргалхайрхан ” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч С.Нямзаяа, “Мөнх Үйлстэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч У.Уранчимэг, “Үйлс нэгтэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Ж.Энэбиш, “Чин хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Г.Базаррагчаа, “Шижиддүг” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Пүрвээ, “Мэнд-Арвижих” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Цэцэгсүрэн, “Ундрах ирээдүй” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч П.Рагчаа, “Энэрэнгүй сэтгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн П.Отгонжаргал нарыг шагнасан юм.
Чингэлтэй дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр “Цэнгэлжаргалхайрхан” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Оюунцэцэг, “Шижиддүг” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Уранчимэг, дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар “Үйлс нэгтэн” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч С.Доржханд, “Ундрах ирээдүй” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Гантуяа, “Нандин хүсэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Цэцэгболд нар энгэрээ мялаав.
Чингэлтэй дүүргийн “Хүндэт өргөмжлөл”-өөр дүүргийн Эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Хандсүрэн, Ц.Нарангэрэл, “Мэнд-Цолмон” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч С.Баасанжаргал, “Гэсүдэвү” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Д.Оюунбилэг, “Таны итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Э.Энхмэнд, “Мэнд-Арвижих” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Нарангарав, “Энэрэнгүй сэтгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Э.Болормаа, “Тэгш өлзий” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Чимгээ нарыг шагналаа.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын “Баярын бичиг”-ээр дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн сувилагч Б.Энхчимэг, “Таны итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Э.Энхмэнд, “Мэнд-Арвижих” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Нарангарав, “Энэрэнгүй сэтгэл” Өрхийн эрүүл мэндийн сувилагч Э.Болормаа, “Тэгш-Өлзий” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Б.Чимгээ, “Энэрэнгүй үйлс” Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч О.Дорж нарыг шагнасан юм.