Зургаан иргэнд дэмжлэг үзүүллээ
2015.04.11

Зургаан иргэнд дэмжлэг үзүүллээ

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар 4-р сарын 10-нд 7-р хорооны иргэн А.Мөнхзулд гэр, 2-р хорооны иргэн Д.Орхон, 13-р хорооны иргэн Н.Амаржаргал, 7-р хорооны иргэн Д.Пүрэвдорж, 5-р хорооны иргэн Д.Дашням, Н.Дуламсүрэн нарын эмчилгээ, сувилгааны зардалд зориулан мөнгөн дэмжлэг үзүүлсэн батламж гардуулж өгөв.

Дүүргийн Засаг даргын Тамгын газарт иргэдээс дэмжлэг, туслалцаа хүссэн өргөдөл хүсэлт ирдэг бөгөөд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад холбогдох асуудлыг судалж,  хүүхдийг нь цэцэрлэг, сургуульд хамруулж, руулах, хугацаат цэргийн алба хаагчийн ар гэрийнхэнд мөнгөн тусламж үзүүлэх, Олон улсын байгууллагын тусламж дэмжлэгт хамруулах болон Засаг даргын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд буцалтгүй тусламж олгох зэргээр дэмжсээр ирсэн.