Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат.Эрдэнэ
2015.03.03
Тусгаар тогтнол хүндэтгэлийн цом гардууллаа
Жил бүрийн 3 дугаар сарын 1-нд Эх орончдын өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын А/425 тоот захирамж гарсан.
Үүний дагуу Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Тусгаар тогтнолын хөшөө байгуулах ажлыг санаачлагч, Дүүргийн Засаг дарга Д.Ганболдод Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг гардууллаа.
Мөн дүүргийн Засаг дарга Д.Ганболд Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, “Урлаг арт” ХХК-ий захирал Б.Хийморь нарт, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат.Эрдэнэ дүүргийн Ахмадын хорооны дарга А.Зулд Тусгаар тогтнол хүндэтгэлийн цомыг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.