Мэтгэлцээний аваргууд тодорлоо
Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” сарын аяны хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” сэдэвт Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 23-нд дүүргийн 2,5,6,10,11,13,14,16 дугаар хороодын Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хороодын Засаг даргын ажлын алба, салбар зөвлөлийн гишүүд, оюутан залуучуудын төлөөлөл 80 гаруй багууд оролцож аваргын төлөөх тэмцээн өнөөдөр дүүргийн Хурлын танхимд үргэлжилж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнийг Монголын Оюутны холбоо, Монголын мэтгэлцээний нэгдсэн ассоциацийн шүүгч, сургагч багш, Ерөнхий шүүгчээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Ядамжав нар тэмцээнийг шүүн явууллаа.
Аваргын төлөөх тэмцээний шийдэл нь ”Монгол Улсын Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй” сэдвээр 3 дугаар хорооны Дөл баг, 17 дугаар хорооны Соёмбо баг, Оюутны хөгжлийн Беркли клубын Хотолон баг, МИУС-ын Ёндоо баг тус тус өрсөлдөж
Тэргүүн байр: Хотолон багийн н.Адъяашүрэн, н.Баялагмаа
2 дугаар байр: Ёндоо багийн н.Отгонзаяа, н.Болд-Эрдэнэ
3 дугаар байр: 17-р хорооны ИНХ-ын дарга А.Лхагвадорж, тус хорооны ИНХ-ын тэргүүлэгч Х.Алтаншагай
Тусгай байр: 3-р хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол, тус хорооны Иргэний бүртгэлийн улсын байцаагч П.Оюунцэрэн нар тус тус шалгарлаа.