Чингэлтэй дүүргийн Эмнэлэг болгоё гэв
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг зориулалттай баригдаж байгаа нэгдсэн эмнэлэгимйн барилга
2014.12.10

Чингэлтэй дүүргийн Эмнэлэг болгоё гэв

Өчигдөрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Шинэ Засгийн газрын сайд нарын томилсон билээ. Хууль зүйн сайдаар Д.Дорлигжавыг томилох үеэр УИХ-ын гишүүд Цагдаагийн албан хаагчдад үйлчлэх зориулалтаар баригдаж байгаа эмэнлэгийн асуудлын хэрхэн шийдэх талаар асууж байсан юм.

Ө.Энхтүвшин: Ойрхноор нь Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгож болох уу?

Аргагүй мэргэжлийн хүн. Энэ талаар ярих зүйл алга. 4 сая ам.долларын хэрэгт өөрийг тань хамаатай тухай мэдээлэл цацагдах боллоо. Үүнд хариу өгөөч. Цагдаагийн газрын дарга Б.Билигтээс хойш тус газрын даргыг нэлээн хэд өөрчиллөө. Цагдаагийн удирдлага өөрчлөгдөх бүрийд дагаад шат, шатандаа даргыг нь өөрчилж, өвөлжин, намаржин ширээ сандлаа чирээд явдаг боллоо. Ширээ сандал чирсэн хүмүүс энэ өвөлжин холхих уу. Та сайдаар томилогдоод дахиад өөрчлөх үү.

Эмнэлэгийн барилгыг буцаагаад эмнэлэгт нь өгөх нь зөв гэж боддог юм. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг болгох боломжгүй юм бол ойрхноор нь Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгож болох уу. Х.Тэмүүжин сайд хилийн цэргийн газрын бүтцийг нилээд өөрчилсөн үүнийг та зөв гэж үзэж байна уу. Билэгт сайдаас хойш цагдаагийн дарга нарыг мөн ч их өөрчлөгдлөө дөө. Одоо та яах вэ? Өөрчлөх үү.

Г.Баярсайхан: Үүнийг би Х.Тэмүүжин сайдтай ярьж байсан. Бүлэг дээрээ ч дэмжлэг авч чадаагүй.

Эмнэлэгийн асуудал ярьж байгаад талархаж байна. Улстөржөөд байлгүй. Хамгийн анх хаана байсан юм тэр цэг дээрээ очих хэрэгтэй. Ө.Энхтүвшин гишүүн хэлж байна. Чингэлтэй дүүргийн эмнэлэг болгъё гэж. Үүнийг би Х.Тэмүүжин сайдтай ярьж байсан. Бүлэг дээрээ ч дэмжлэг авч чадаагүй. Таниас болон Ерөнхий сайдаас Би 2016 он хүртэл эмнэлэгийг нэхэх болно гэв