Д.Бат-Эрдэнэ: “Аюулгүй орц” төсөл гэмт хэргийг бууруулахад ихээхэн үр дүнд хүрсэн
ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэтэй ярилцлага хийлээ
2014.09.30

Д.Бат-Эрдэнэ: “Аюулгүй орц” төсөл гэмт хэргийг бууруулахад ихээхэн үр дүнд хүрсэн

- Сайн байна уу. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл ажилладаг. Тус зөвлөлийн зорилго, ажлын чиг үүргийн талаар танилцуулна уу.

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохиуцуулах зөвлөл нь дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдрах нөхцөл бололцоог хангахад хууль сахиулах болон мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хөрөнгийн хэлбэр харгалзахгүйгээр энэ ажилд татан оролцуулах, гарч буй гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, тооцоо судалгаанд үндэслэн гэмт хэргийн нөхцөл шалтгааныг арилгах талаар хөтөлбөр, төлөвлөгөө гаргах, түүний биелэлтэнд хяналт тавих, үр дүнг тооцох чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг. 

Дашрамд дурдахад Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэдэг бөгөөд дүүргийн Засаг дарга болон цагдаагийн хэлтэс, шүүх, прокурор, онцгой байдлын хэлтэс, эрүүл мэндийн нэгдэл, мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагууд зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. 19 хороонд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд ажиллаж, хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга нь салбар зөвлөлийн даргын ажлыг хариуцаж ажилладаг.

2013 онд ГХУСАЗЗ-өөс иргэд, оршин суугчдын аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд мэдээ мэдээллийг ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Амар тайван амьдарлын төлөө хамтдаа” төслийн уралдаан зарлаж,иргэдийн санал санаачилгыг дэмжихэд түлхүү анхаарч ажиллалаа. 

-  Иргэдийн үүсгэл санаачилгаар төсөл хэрэгжүүлдэг гэдэг чинь сонирхол татлаа. Тодруулахгүй юу.

Өнгөрсөн онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зарласандээрх төслийн уралдаанддүүргийнхээ нийт иргэд болон хороодын салбар зөвлөл, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг хамруулж, 11 төсөл ирүүлсэнээс Эрх зүйн судалгааны төвийн “Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн урт богино хугацааны зорилт” судалгаа төсөл, 11 дүгээр хорооны иргэдийн үүсгэл санаачлагын бүлгийн “Аюулгүйн гарц”, 16 дугаар хорооны салбар зөвлөлийн “Хөдөлгөөнт пост” төслүүдийг шалгаруулж, нийт 15.0 сая төгрөгөөр санхүүжүүлж ажиллалаа.

Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сурталчлах, иргэдэд сэрэмжлүүлэг, анхааруулгыг шуурхай хүргэх, мэдээ мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор зар сурталчилгааны электрон дэлгэц ажиллуулах ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.

Сүүлийн үед орон сууцны ойр орчим, орц хонгилд өдөр шөнийн цагаар үйлдэгдэж байгаа хулгай, дээрэм, зодоон зэрэг танхайн гэмт хэргүүд ихсэж байгаатай холбогдуулан түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны иргэд өөрсдөө санаачлан Иргэдийн Нийтийн Хурлаараа “Аюулгүй орц” нэртэй, байрны орцнуудыг камержуулах төсөл санаачилсаныг дүүргийн ИТХ, ЗДТГ-аас дэмжин хэрэгжүүллээ. Тус “Аюулгүй орц” төслийн ажил маань дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийг бууруулахад ихээхэн үр дүнд хүрсэн ажил болно гэж бодож байна.

-Чухам яагаад 5-р хороог сонгож, камержуулах болсон бэ. Төслийн онцлогоос танилцуулна уу.

Чингэлтэй дүүргийн 5-р хороо нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүс буюу Тусгаар тогтнолын талбай, Тэнгис кино театр орчмын  нийт 29 га талбайг хамран байрладаг байшин хороолол юм.

Хүн амын нягтаршил ихтэй иргэдийн дамжин өнгөрөх бүсэд хамаардаг.

иймээс эхний ээлжинд 5-р хорооны нутаг дэвсгэр дэх 23 байрны 50 орцыг камержуулах нь зүйтэй гэж үзсэн

Баар, цэнгээний газар ихтэй, өдөр, оройн цагаар байрны ойр орчим, орцонд булаалт, дээрэм, бусдыг айлган сүрдүүлэх, залилах төрлийн гэмт хэргүүд гарах нь ихсэх хандлагатай байна. Мөн хүйтний улиралд орон гэргүй иргэд орцонд хоноглох, гал түймэр тавих, бие засах, архидан согтуурах зэрэг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ихээр алдагдуулж байна. Тиймээс эхний ээлжинд 5-р хорооны нутаг дэвсгэр дэх 23 байрны 50 орцыг камержуулах нь зүйтэй гэж Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэснээр уг төсөл амжилттай хэрэгжлээ. 

Хорооны зүгээс 5 СӨХ болон “Нью Фалкон” ХХК хамгаалалтын албатай гэрээ байгуулан ажиллаж, орцны жижүүр, оршин суугчид шаардлагатай тохиолдолд хамгаалалтын шуурхай бүлэгт дуудлага өгч, 24 цагийн турш аюулгүй байдлаа бүрэн хамгаалуулна. Камерын төв сервер ньтус хамгаалалтын алба болон хорооны хэсгийн байцаагчид төвлөрсөн байхаар зохион байгуулсан байгаа. 

Камернууд нь тусгай гэрэлтүүлгийн дор 360 хэм эргэж, орчин тойрондоо бичлэг хийх, камерт бичигдсэн бичлэгүүд нь тодорхой хугацаанд хадгалагдах боломжтой.Камерын бичигч нь 5 мега пиксил бүхий 16 ширхэг сүлжээний бичлэг хийх хүчин чадалтай, агаарын WiFi цацагчтай, гэрэл мэдрэгчтэй,шөнийн цагаар болон цахилгаан тасарсан үед ч бичлэг хийх онцлогтой. 

-  Төслийн үр дүнг хэрхэн хүлээж байна вэ?

2013 оны байдлаар 5-р хорооны нутаг дэвсгэр дээр 153 гэмт хэрэг бүртгэгдсэнээс орон сууцны байрны орчимд болон орцонд  34 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд нийт гэмт хэргийн 22.3%-ийг эзэлж байна. Үүнд дээрэм, залилан, булаалт, орон байрны хулгай, орон сууцны зогсоол дээрээс автомашин болон эд ангийг тонох төрлийн гэмт хэрэг, танхайн төрлийн гэмт хэргүүд зонхилж байна. 

5-р хорооны 23 байрны бүх орцыг камержуулсанаар анхааруулга, сэрэмжлүүлэг зэргийг нийтэд мэдээлжгэмт хэрэг үйлдэхээс өмнө урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд тухайн үеийн зураг, дүрс бичлэгээс гэмт хэрэгтэнийг илрүүлж, баривчлах боломжтой болох бөгөөд ингэснээр гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр багасна гэдэгт итгэлтэй байна.

-  Оршин суугчид хэрхэн хүлээж авч байна вэ?

Оршин суугчид маш таатай хүлээж авсан. Анхнаасаа камержуулах хүсэлтийг 5-р хорооны Иргэдийн Нийтийн Хурлаар анх санаачилж, иргэдийн үүсгэл санаачилгын “Мак” бүлгээс төслийг нь гарган, оршин суугчдын гарын үсэгтэй албан хүсэлтийг дүүргийн ИТХ-д хүргүүлсэнийг Тэргүүлэгчийн хуралдаанаар хэлэлцэж,дэмжин тогтоол

15  сая төгрөгийн санхүүжилтыг хийж хэрэгжүүлсэн.

гарган, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн төсвөөс 15  сая төгрөгийн санхүүжилтыг хийж хэрэгжүүлсэн.

Иргэд маань нэг үеэ бодвол төр засгийн бодлого, шийдвэрт өөрсдийн санаа бодлоо тусгуулах, тулгамдсан асуудлынхаа талаарх мэдээ мэдээллийг холбогдох газарт нь хүргүүлэх зэргээр хамтарч ажилладаг болсон байна. ИТХ-аас иргэдийнхээ санаа бодлыг дүүргийн хөгжлийн бодлогод тусгаж ажиллах нь бидний үүрэг юм. 

-  Ярилцлага өгсөнд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.