УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэйд ажиллаж байна
Уулзалт 18, 19 дүгээр хорооны “Иргэний танхим”-д боллоо.
2014.04.05

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Чингэлтэйд ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Чингэлтэйн иргэдтэй хийх уулзалтаа өчигдөр эхлүүллээ. Тэрээр өчигдөр 18, 19-р хорооны иргэд, сонгогчидтой уулзаж санал бодлыг нь сонссон юм. Уулзалт 18, 19 дүгээр хорооны “Иргэний танхим”-д боллоо. Г.Баярсайхан гишүүн хийж хэрэгжүүлсэн ажил, санаачилж боловсруулсан хуулийн төсөл, УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын талаар танилцуулга хийлээ. Иргэдтэй хийх уулзалтын үеэр гол хөндөгдсөн асуудал нь цалин тэтгэвэрийг нэмэх, зам талбай сайжруулах асуудлыг иргэд тавив.      

    Цалин тэтгэврийг Засгийн газар нэмсэн ч хангалттай хэмжээнд биш,

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан ЧД-ийн 19 дүгээр хорооны иргэдтэй уулзалт хийж байгаа нь

цаашид төрөөс бололцоотой хэмжээгээр нэмэх шаардлага байна гэдгийг иргэд хэлж байлаа. Мөн Чингэлтэйн авто замыг сайжуулах шаардлага байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Г.Баярсайханд дуулгалаа. Төгрөгийн ханшны сулрал, гадаадын хөрөнгө оруулалт буурсан зэрэг асуудлаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан олон нийтэд зөв ойлголтыг өгч, иргэдийн санлыг сонслоо.

   Хаврын чуулганаар “Урт нэртэй” хуулийн төслийн Дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаар Засгийн газраас оруулж ирээд буй юм. Энэ хуульд өөрчлөлт оруулах уу, аль эсвэл хэвээр мөрдөөд явах уу гэдгийг Чингэлтэй иргэдийн саналыг сонссон.

Иргэд “Алтны компаниудад дуртай газар нь лиценз өгч, гол усыг бохирдуулах, ширгээх аюул нүүрлэж байгаа тул хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр мөрдөөд явах нь зүйтэй” гэсэн саналтай байлаа. УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулалгүй хэвээр байлгахын төлөө тууштай зогсохыг иргэд дайлаа.

ЧД-ийн 18 дүгээр хорооны иргэд

Уулзалт өнөөдөр Чингэлтэй дүүргийн 16, 17 дугаар хороонд, маргааш 14, 15 дугаар хороодод үргэлжилнэ. Мөн дүүргийн үлдсэн хороодод энэ сарын 12-20-ны өдрүүдэд ажиллаж, иргэдтэй уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.