УИХ-ын гишүүн Д.Очирбат тойрогтоо гурав дахь өдрөө ажиллаж байна
2011.09.08

УИХ-ын гишүүн Д.Очирбат тойрогтоо гурав дахь өдрөө ажиллаж байна

ТОВЧХОН
  • Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэг, 18 дугаар цэцэрлэг, 50 дугаар сургууль, мөн тус дүүргийн зургадугаар хорооны өрхийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа
  • Нийгмийн бодлого, ахмад настануудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Чингэлтэй дүүрэгт Ахмадын сувиллыг байгуулсан байна
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Очирбат Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэг, 18 дугаар цэцэрлэг, 50 дугаар сургууль, мөн тус дүүргийн зургадугаар хорооны өрхийн эмнэлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Очирбат сургуулийн тохижилт, мөн сургуулийн өмнөх боловсролын өнөөгийн нөхцөл байдалтай танилцан ажиллаж байна.

 

Мөн нийгмийн бодлого, ахмад настануудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Чингэлтэй дүүрэгт Ахмадын сувиллыг байгуулсан байна. Иймээс энэхүү сувилалд Чингэлтэй дүүргийн ахмадууд ирж 50 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломж бололцоо бүрдсэн болохыг тус дүүргийн ахмадууд сэтгэгдэл өндөр хүлээн авлаа.

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Очирбат Чингэлтэй дүүрэгт гурав дахь өдрөө ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн бүх хороод, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм. Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгийн тухайд дүүрэг бүрт цэцэрлэгүүдийн ачаалал хэт их байгаа бөгөөд цэцэрлэгийн насны хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмших нөхцөл байдал тулгамдсан шийдвэрлэх асуудлын нэг болоод байна. Мөн Чингэлтэй дүүргийн сургуулиудийн хувьд дунджаар нэг ангид 40 гаруй хүүхэд хичээллэж байна. Иймээс иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг УИХ-ын Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Байнгын Хорооны зүгээс анхааран ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байгаа юм.

 

Чингэлтэй дүүрэгт ажиллах үеэрээ УИХ-ын гишүүн Д.Очирбат онцлохдоо, ‘’Цаашдаа Улаанбаатар хотын ачаалал, хүн амын хэт төвлөрөлтэй холбогдуулан, Улаанбаатар хотын бүх дүүргийн цэцэрлэгийн асуудал, сургуулийн бага ангийн элсэлтийн асуудал,сургалтын өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэхгүй бол цаашид энэ хэвээр явах ямар ч боломжгүй болсон байна. Энэ жил 2011 оны төсвийн тодотгол хийгдэж, 2012 оны төсвийн гүйцэтгэл яригдаж байгаа. Энэ үеэр шаардлагатай дүүргүүдэд сургууль цэцэрлэг барьж байгуулах, дэд бүтцийн хөгжлийн асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай байна’’ хэмээн хэлсэн.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.