2011.11.21

“Эхийн алдар” одон гардуулах ёслолын ажиллагаа боллоо

2011 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 10.00 цагт Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд Чингэлтэй дүүргийн эхчүүдэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Очирбат, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Зоригт, ЧД-ийн ИТХ-ын дарга Ч.Батбилэг болон ЧД-ийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож, дүүргийнхээ эхчүүдэд одонг нь гардууллаа.

Чингэлтэй дүүрэг өнгөрсөн сарын 22-ны өдөр ЧД-ийн нийт 368 эхчүүдэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг гардуулсан бөгөөд энэ удаа нийт 295 эхчүүдэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг гардуулж байна.

“Алдарт эх” I, II зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг УИХ-ын 2010 оны 54 дүгээр тогтоолоор 2010 оны аравдугаар сараас эхлэн хоёр дахин нэмэгдүүлсэн. Өмнө нь I зэргийн одонг долоо, II зэргийн одонг таван хүүхэдтэй эхэд өгдөг байсан бол энэхүү тогтоолоор I зэргийн одонг зургаан хүүхэд төрүүлсэн, II зэргийн одонг дөрвөн хүүхэд төрүүлсэн эх авах болсон байна. Алдарт эхийн I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг, II зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 100 мянган төгрөг дагалдах болсон.

Эх орныхоо хөгжил дэвшил, хүн ам, удам судар, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө өөрийн биеийг үл хайхран зүтгэж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн эхчүүдийг төр засаг, өндрөөр үнэлж 2011 онд УИХ-аас “Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.

2011 онд Чингэлтэй дүүрэг 4451 эхэд шинээр одонг нь гардуулсан бөгөөд одоогийн байдлаар дүүргийн халамжийн сангаас нийт 8133 эхэд 1,072,513,0 төгрөгийн тэтгэмжийг олгосон байна.