
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
2014.12.18
Чингэлтэй дүүргийн ээлжит хуралдаан боллоо
2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургаадугаар хуралдаан боллоо.
Тус хуралдаанаар:
- Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2014 оны зорилтын хэрэгжилтийг дүгнэх, 2015 оны зорилтыг батлах тухай
- Дүүргийн 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай
- Дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах, 2015 оны төсөв батлах тухай
- Дүүргийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж, 2015 оны төлөвлөгөөг батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэж баталлаа.
Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны тайланг сонсож, хэлэлцлээ.