Дүүргийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа иргэдээ шагналаа
“Согтууруулагч” хэмээх Хөхөгчин Хонин жилийн сар шинийн баярыг угтан, дүүргийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж буй иргэдэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, дүүргийн Засаг даргын захирамжаар шагнал гардуулах ажиллагаа энэ сарын 16, 17-нд Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ёслол хүндэтгэлийн танхимд боллоо.
Уг ёслолын ажиллагаанд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Дэд бүтэц, нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч Ц.Содхүү, Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Батхуяг, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат нар оролцов.
Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань” одонгоор Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Ж.Булганцэцэг, Түвдэнпэлжээлин хийдийн Гэсгүй лам Ч.Самдан, Улаанбаатар төмөр замын “Баянбуурал” амралтын газрын жижүүр Т.Цэцэгжаргал, Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны Ахмадын зөвлөлийн дарга М.Очирбат нарын 15, “Хүндэт өргөмжлөл”-өөр Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны Халамжийн мэргэжилтэн П.Энхжаргал, есдүгээр хорооны Хэв журмын урамшилт эргүүл Ц.Борхүү нарын 16 хүнийг шагналаа.
Дүүргийн “Хүндэт тэмдэг”-ээр хоёрдугаар хорооны ахмад настан С.Оюун, 17 дугаар хорооны иргэн Н.Гүндэгмаа нарын долоо, дүүргийн “Хөдөлмөрийн алдар медаль”-иар “Буянт” эмнэлгийн ерөнхий эмч Б.Наранцэцэг, наймдугаар хорооны иргэн П.Төмөр-Очир нарын таван хүнийг шагнасан юм.
Мөн дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр 13 дугаар хорооны иргэн З.Бямбажав, 11 дүгээр хорооны иргэн Ч.Цогтоо нарын 11, “Баярын бичиг”-ээр есдүгээр хорооны иргэн Л.Ганбаатар нарын таван хүнийг шагнаж урамшууллаа