Биеийн тамир, спортын салбарын хөгжлийн чиг хандлага сэдвээр ярилцав
Уулзалт семинарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нээж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар нийт оролцогчдод баяр хүргэж үг хэлсэн.
2015.04.28

Биеийн тамир, спортын салбарын хөгжлийн чиг хандлага сэдвээр ярилцав

Монгол Улсын хэмжээнд биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, төрийн болон хувийн хэвшлийн биеийн тамир, спортын их дээд сургууль, биеийн тамир, спортын төрөлжсөн сургалттай Ерөнхий боловсролын сургууль, батлан хамгаалах хууль сахиулах байгууллагын дэргэдэх Биеийн тамир, спортын хороодын удирдах ажилтнуудын оролцсон “Биеийн тамир, спортын салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт уулзалт семинарыг Эрүүл мэнд спортын яам, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын Үндэсний Олимпийн хороо хамтран зохион байгууллаа.  Уулзалт семинарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба нээж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар нийт оролцогчдод баяр хүргэж үг хэлсэн. Мөн Эрүүл мэнд, спортын дэд Т.Болдбаатар, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар биеийн тамир, спортын салбарын болон Монголын үндэсний олимпийн хорооны үйл ажиллагааны талаар илтгэл тавьлаа. 

Мөн уулзалт-семинарын үеэр спортын холбоодын үйл ажиллагааг үргэлж дэмжиж, ивээн тэтгэж, туслаж байдаг Алтай констракшн, МИАТ ХК, Тайгам Алтай компани, АПУ компани, Хасу Мегаватт компани болон шинэ бүтээн байгууллалт хийсэн БХЯ-ыг тус тус алдаршуулан хүндэт өргөмжлөл хадгалууллаа.

“Биеийн тамир, спортын салбарын хөгжлийн чиг хандлага” сэдвийн хүрээнд нийт хүрээнд нийт уулзалт-семинар оролцогчдоос “Биеийн тамир, спортын тухай” хуулийн шинэчилэн, найруулгын төсөлд санал авснаас гадна, Монголын Жудо бөхийн холбоо Монголын Волейболын холбоо болон Монголын Туяалзуур сэлэмний холбоодын ажлын туршлагаас бусад холбоодод танилцуулан туршлага судлах боломжийг олгохоос гадна Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны фото зурагчдын “Инчёон-2014” фото зургийн үзэсгэлэнг дэлгэн сонирхууллаа.

Түүнчлэн “Биеийн тамир, спортын тухай хууль”-ийг дагуу 2015 онд улсын төсвийн дэмжлэгтэйгээр Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх авсан холбоодын дүнг танилцууллаа.

alt