Г.Шийлэгдамба сайд багш, удирдлагуудтай уулзлаа
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба
2015.04.23

Г.Шийлэгдамба сайд багш, удирдлагуудтай уулзлаа

Монголын эрүүл мэндийн салбарын хүний нөөц болсон эмч мэргэжилтэнүүдийг бэлтгэсээр ирсэн ууган сургууль болох АШУҮИС-ийн эрдэмтэн багш, доктор, профессоруудтай Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба уулзлаа.

Тэртээ 1942 онд анхны элсэгчидээ хүлээн авч байсан тус сургууль өдгөө монголын эрүүл мэндийн салбарт 65 мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүдийг сурган төгсгөсөн байна.  Өнөөдөр эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт эмч мэргэжилтэнүүдийн 90 хувь нь АШУҮИС-ийг төгсчээ. Цаашид эрүүл мэндийн салбарт чадварлаг эмч мэргэжилтэнүүдийг бэлтгэн төгсгөх тал дээр сургалтын бодлогоо боловсруулж жил ирэх тусам элсэгчдийнхээ тоог цөөрүүлэхээр зорилт тавин ажиллаж байгаа аж.

Ингэснээр 2024 он гэхэд 500 оюутан элсүүлэхийн 200 нь л их эмч болох босго тавин ажиллаж байгаа гэнэ. Харин сувилахуйн чиглэлийн оюутны элсэлтийн тоог нэмэгдүүлэн оюутны тэтгэлэгт түлхүү хамруулах зорилт тавьж байгаагаа салбарын сайддаа танилцууллаа. 

Тус сургууль нь багш оюутануудаа эмнэлзүйн орчноос нь холдуулахгүйн тулд сургуулийн харьяа эмнэлэгүүдэд тогтвортой ажиллуулах зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна. Эрүүл мэнд, спортын сайдыг тус сургууль дээр ажиллах үер салбарын түүчээ болсон эмч эрдэмтэн доктор, профессоруудын хөндөж байсан асуудал бол эрүүл мэндийн салбарт чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн тулд элсэлтийн оюутны тоог ЭМСЯ, БСШУЯ-тай хамтран бодлогын түвшинд шийдвэрлэх нь чухал гэж байлаа. 

Эмч мэргэжилтэнүүдийг бэлтгэж байгаа төрийн болон хувийн хэвшлийн сургуулиуд бүгд элсэлтийн тоонд бус сургалтын чанартаа анхаарах ёстой гэдгийг онцлож байв. Түүнчлэн реседентийн сургалтын чанарыг сайжруулах, элсэлтийн тоон дээр ч хязгаар тогтоох ёстой гэлээ. Уулзалтын үеэр хөндсөн дараагийн асуудал бол эмч бэлтгэж байгаа сургуулиуд нь эмнэлзүйн сургалтаа явуулах Улсын томоохон бааз эмнэлэггүй болж байна гэлээ.

АШУҮИС-ийн эрдэмтэн багш, доктор, профессорууд УКТЭ дээр байрлан оюутануудаа эмнэлзүйн орчинд бэлтгэх сургалтаа явуулж байсан уламжилал алдагдаж байгаа гэдгийг дуулгаад, салбарын сайдын хувьд энэ асуудал дээр анхаарлаа хандуулна уу гэж байлаа. Уулзалтын үеэр гарсан дээрх бүх саналыг салбарын сайд хүлээн авч эрүүл мэндийн салбарт чадварлаг эмч эмнэлгийн ажилтан бэлтгэх хүний нөөцийг бэхжүүлэх тал дээр Эрүүл мэндийн асуудал хариуцсан төр захиргааны төв байгууллага АШУҮИС-тайгаа хамтран ажиллах болно гэдгээ уламжиллаа.