УИХ-ын гишүүн ХАНХЯ-ны сайд С.Эрдэнэ
2015.04.21
С.Эрдэнэ сайд сэтгүүлч Б.Жаргалмаад хандив өргөв
Сэтгүүлч Б.Жаргалмаа тархины хавдраар өвдсөн. Түүний хувьд өдгөө Тайландад эмчлүүлж байгаа бөгөөд түүний эмчилгээнд зориулсан хандивын арга хэмжээнүүд зохион байгуулагдсаар байна.
Тэгвэл Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ нэг сарынхаа цалинг манай сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээнд зориулан хандивлажээ. Дашрамд дуулгахад сэтгүүлч Б.Жаргалмаагийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт болохоор төлөвлөгдөөд байгаа юм.