Ерөнхийлөгчийн өргөн барьсан чухал хууль
Энэ төрлийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэнээс 49 хүн амь насаа алдсан.
2015.04.28

Ерөнхийлөгчийн өргөн барьсан чухал хууль

Эрүүгийн ертөнцөд хамгийн далд хэлбэрээр үйлдэгддэг  гэмт хэргийн тоонд гэр бүлийн хүчирхийлэл ордог.

Өнгөрсөн гурван жил хагасийн хугацаанд  энэ төрлийн гэмт хэрэг 1505 бүртгэгдсэнээс 49 хүн амь насаа алдаж, 1180 хүн бие махбодийн гэмтэл авсан байна. Гэхдээ үүнийг доод тал нь тав дахин үржүүлж тооцох хэрэгтэй гэж ТББ-ын мэргэжилтнүүд хэлдэг.

Хамгийн сүүлд дөрвөн настай охинд тохиолдсон хэрэг нийгмийг тэр чигээр нь гэр бүлтэй холбоотой гэмт хэрэг рүү нэлээдгүй анхаарлыг нь татсан. Тиймдээ ч цаг үеэ олсон үү эсвэл, нийгмийн шаардлага байсан уу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг Монгол улсын Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д өргөн барьсныг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн.

2004 онд батлагдсан хувилбар нь хүчгүй, тунхаглалын шинжтэйн зэрэгцээ хуулийг хэрэглэхэд төвөгтэй байдлыг үүсгэн хохирогчийг дахин хүчирхийлэлд өртөх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлагаас мултрах боломжийг олгож байгаа зүйлүүд нэлээдгүй бий.

Жишээ нь 2010 онд Нийслэлийн хэмжээнд үйл ажиллаагаа явуулдаг хуулийн байгууллагын 400 хуульчдаас авсан судалгаагаар дөнгөж 10 хувь нь уг хуулийг хэрэглэж үзсэн байгаа нь хэрэгжилт хэр байгааг тодорхойлж байна.

Өөрөөр хэлбэл ихэнх тохиолдлуудыг захиргааны болон эрүүгийн хуулиар зохицуулж байгаа энэ төрлийн гэмт хэргүүдэд уян хатан биш байгаа юм. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энэ хуулийг батлахаас өмнөөс амьд болгож, тогтвортой хэрэгжих баталгаа гэрч хохирогчийг хамгаалах Тахарын алба. Хэрэг нь гэр бүлийн орчинд нь үйлдэгдэж байгаа тул хохирогч өөрөө холдож чаддагүй..." хэмээн хэлсэн.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нөхдүүд чинь их зальтай этгээдүүд ш дээ. Тийм хүмүүс гэр бүлдээ хайргүй бол өөртөө хайртай байдаг. Тиймээс нэг зөрчил гаргахад нь цагдаа бариад аль нэг гудамжийг тав хоног цэвэрлүүлвэл өөрийгөө хайрлаад дахин асуудал үүсгэдэггүй” хэмээн хүчирхийлэгчийг хэрхэн хариуцлага хүлээлгэж болох талаар байр сууриа илэрхийлсэн. /Үргэлжлэлийг бичлэгээс/

Харин хуулийн нэртэй холбоотой асуудлыг УИХ-ын гишүүн А.Бакей хөндсөн. Тэрээр “Уг хуулийн нэрийг Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хууль гэж нэрлэж болох уу.  Түүнчлэн хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага нь Эрүүгийн болон Зөрлийн тухай хуультайгаа хэр зохицож байгаа вэ” гэдгийг асуусан. /Үргэлжлэлийг бичлэгээс/

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ял эдлүүлэхээс гадна хохироосон хүмүүст хөрөнгө санхүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Хүчирхийлэл үйлдэн гэр бүлийн хүнээ гэмтээсэн, хөгжлийн бэрхшээлтэй болгосон бол насан туршид нь тэжээх тэтгэмжийн асуудлыг хуулинд тусгах ёстой” гэлээ. /Үргэлжлэлийг бичлэгээс/

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Дүүргийн хороонд гэхэд нэг хэсгийн байцаагч, цагдаагийн ажилтан байгаа. Гэтэл хороонынх нь хүн ам дунджаар 10 мянга орчим байгаа нь бодит байдал дээр хүрэлцэхгүй байна” гэсэн юм.

Ямартай ч хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэдгийг олонхи дэмжсэн учраас Хууль зүйн байнгын хороо руу шилжүүллээ. Ингээд зарим гишүүдийн хуультай холбоотой байр суурийг бичлэгээр хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ


УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ