УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.12.22

О.Баасанхүү: Тохуурхан даажигнахыг дэмжсэн хууль батлагдлаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль түүний дагалдах хуулиуд өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдлаа. Уг хуулийн заалтаас “Тохуурхан даажигнах” гэдэг үгийг  хасах учиргүй хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү саналаа хэлсэн юм.

Учир нь “Тохуурхан даажигнах” гэдэг нь хувь хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлж улмаар тухайн хүнийг амиа хорлох хүртэл сөрөг нөлөөлөлтэй үг. Тэр ч утгаараа энэ үгийг гэмт хэргийн хүндрүүлсэн нөхцөл гэж үзсэн. Тиймээс уг хуулийн заалтад энэ үгийг зайлшгүй оруулах шаардлагатай.

Тэгж гэмээн хэн нэгэн хуулийн этгээд хүний нэр хүндэд халдаж тохуурхан даажигнах үед хуулийн дагуу сэтгэл санааны хохиролоо барагдуулах учиртай гэсэн юм.  Харин уг хуулийн ажлын хэсгийнхэн тодорхой хариулт өгч энэ үгийг хасах тухай санал хураалт явагдсан ч дэмжигдсэнгүй.

Тэрээр Эрүүгийн байцаан шийтгэх хууль ч мөн бүх нийтэд үйлчилэх ёстой. Уг хуулийн тодорхой эрхийг хязгаарлах гэсэн заалтад хүчирхийлэл үйлдсэн этгээд давтан үйлдэл хийвэл ямар арга хэмжээ авахаар заагдсан бэ?

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдээс цаад хүчирхийлэлд өртөж байгаа хүнийг хамгаалах тухайд хэн, хэрхэн, хянах боломжтой гэж заасан тухай асуултыг тавьсан юм. Түүний асуултад ажлын хэсэг болоод хууль зүй, байнгын хорооны дарга  хариулт өгсөн.

О.Баасанхүү гишүүний дараагийн тавьсан асуулт бол эрүүлжүүлэх тусгай байр дутмаг байгаагаас эмнэлгийн орыг архидан согтуурагсад эзэлж өвчтөнүүд эмнэлгийн шалан дээр хэвтэж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх замаар энэ хуульдаа эрүүлжүүлэх байр барих тухай зааж өгөх нэн шаардлагатай байна хэмээн саналаа хэллээ.