Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дэмжээгүй цорын ганц эмэгтэй гишүүн
Өнгөрөгч онд УИХ-аар батлагдсан багагүй хүлээлт, шуугиан дагуулан байж батлагдсан хууль бол Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль юм.
2016 оны 9 дүгээр сарын 9-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд эргэн харах, засч сайжруулах шаардлагатай зүйлс байна гэж үзээд УИХ-аас ажлын хэсэг гарч, 2 сар гаруй ажилласан юм.
Үүний дүнд мөн оны 12 дугаар сарын 15-нд төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, 7 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 22-нд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл батлагдсан билээ.
Эцсийн хэлэлцүүлгээр хуулийн төслийг бүхэлд нь батлахаар санал хураахад УИХ-ын 76 гишүүнээс 50 гишүүн оролцож, 43 гишүүн зөвшөөрч, 86 хувийн дэмжлэг авсан.
Хуулийн төсөл батлагдахыг дэмжээгүй 7 гишүүн хэн хэн байв?
- Ж.Ганбаатар
- Г.Занданшатар
- Н.Номтойбаяр
- Я.Санжмятав
- Д.Сарангэрэл
- Я.Содбаатар
- Ж.Энхбаяр
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар өмнөх хуулийг хүчин болгох тухай санал хураалтад мөн нь УИХ-ын 76 гишүүнээс 50 нь оролцож, 43 гишүүн зөвшөөрч, 86 хувийн саналаар өмнөх хуулийг хүчингүй болгосон.
Өмнөх хуулийг хүчингүй болохыг дэмжээгүй 7 гишүүн хэн хэн байв?
- Ж.Ганбаатар
- Д.Ганболд
- Л.Оюун-Эрдэнэ
- Я.Санжмятав
- Д.Сарангэрэл
- Я.Содбаатар
- Ж.Энхбаяр
Шинэ хуулийн төслийг ч дэмжээгүй, өмнөх хуулийг хүчингүй болгохыг ч дэмжээгүй 5 гишүүн хэн хэн байв?
- Ж.Ганбаатар
- Я.Санжмятав
- Д.Сарангэрэл
- Я.Содбаатар
- Ж.Энхбаяр
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийн 98 хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд бий гэсэн тоо бий. Энэ ч утгаараа уг гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд хамгийн их идэвх, чармайлт гаргах хэрэгтэй гэж нийгэм шаарддаг.
Тэгвэл шинэчилсэн хуулийн төслийг ч дэмжээгүй, өмнөх хуулийг хүчингүй болгохыг ч дэмжээгүй буюу хоёр удаа эсрэг кноп дарсан цор ганц эмэгтэй гишүүн Д.Сарангэрэл болж байна.