Хүүхдүүд сургууль дээрээ спортоор хичээллэх нөхцөл бололцоог нэмэгдүүлэхэд яам анхаарна
Булган аймгийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль Сагсан бөмбөгийн өсвөрийн улсын аваргаас, олимпийн аварга хүртэл түрүүлж байсан спортын амжилтаараа улсдаа дээгүүр байр эзэлдэг сургууль юм.
Гэвч хүүхдүүд нь өнөөдөр стандартын шаардлага хангахгүй бэлтгэлийн танхимд хичээллэж байна. Тиймээс салбарын сайд өнөөдөр тус сургуулийн спортын заалны засварт шаардагдах санхүүжилтийгг хийнэ гэж амлалаа.
Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Самбо бөхийн дэлхийн аварга Ариун-Эрдэнэ, Дэлхийн хошой аварга Мөнгөнтуяагаас эхлээд энэ сургуулиас төрөн гарсан 50 гаруй спортын алдартнууд байдаг юм. Саяхан Улсын аваргын алтан медалийг энэ сургуулийнхан аймагтаа авчирсан байна.
БСШУ –ны яамны сайд Л.Гантөмөр: Бага ангидаа спортоор хичээллэж байгаа хүүхдүүдийн хурд дээр нь сэтгэхүйн хурд, өөрийгөө илэрхийлж байгаа байдал, өөртөө итгэх итгэлтэй байдал асар чухал байгаа юм. Мөн өөрийнхөө сонирхлоор илүү гүнзгийрүүлж суралцах боломж бололцоог бий болгож байх шаардлагатай