Г.Шийлэгдамба: Монголын тамирчид“Рио-2016”-д медалийн буухиаг таслахгүй оролцоно
Монголын тамирчид“Рио-2016”-д медалийн буухиаг таслахгүй оролцон Манай улс “Бээжин-2008” олимпид бэлтгэлээ сайн базааж, Монгол Улсын түүхэнд анхны олимпийн аваргыг төруулсэн. Дараа нь олон тэмцээн уралдаанд амжилттай оролцсон. Тиймээс “Рио-2016” олимпийн наадамд тамирчдаа хэрхэн бэлтгэж байгаа талаар ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.
-“Рио-2016” олимпийн наадамд манай баг, тамирчид хэрхэн бэлтгэж байна вэ?
Монголын баг, тамирчид 1964-2012 онд зуны олимпийн наадамд 12 удаа оролцохдоо 2008 онд 31 дүгээр байр эзэлснээр хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байдаг. Мөн түүнээс хойш олон тэмцээн уралдайнд амжилттай оролцсон. Тухайлбал, “Лондон-2012” “Зуны XXIX, XXX” олимпийн наадам, Паралимпийн XIII, XIV наадамд амжилттай оролцсон.
Тиймээс Монгол Улс баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулах, медалийн буухиаг таслахгүй, өндөр амжилт үзүүлэх нь бидний гол зорилт юм. Одоо Эрүүл мэнд, спортын яамны харьяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв дээр спортын 18 төрлөөр 33 дасгалжуулагч, 126 тамирчин нийт 159 хүний бүрэлдэхүүнтэй байнгын шигшээ баг, 189 хүний бүрэлдэхүүнтэй байнгын бус шигшээ багийг ажиллуулж, тамирчдыг бэлтгэж байна.
-Тамирчдын бэлтгэлийг хангахад төсөв мөнгө ихчухал. Спортын салбарын төсөв энэ жил хэр байна?
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны төсвийн багцад Үндэсний шигшээ багийн 18 төрлийн бэлтгэл цугларалт, тэмцээн, эм витаминжуулалт, эрлэм шинжилгээ, судалгааны зардалд 6.6 тэрбум төгрөг батласан. энэ нь 2014 оноос хоёр тэрбумаар өссөн.
Тиймээс төр засгаас үндэсний шигшээ багийн тамирчдыг өндөр амжилт гарахад анхаарал хандуулан хөрөнгө мөнгөний гачигдалгүй, төлөвлөсөн бэлтгэл, цугларалтаа хийж, тэмцээн уралдаандаа амжилттай оролцох боломжоор ханган ажиллана.Мөн шаардлагатай эм витаминжуулалтаар хангах орчин нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна.