2015.01.26

Х.Баттулга: Спортын хөгжилд төр бодлогоор дэмжих хэрэгтэй

МҮОНРТ-ийн “Спортын хөгжил ба ирээдүй” сэдэвт нэвтрүүлэгт Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо

Спортын хөгжүүлэхийн тулд хүүхдүүдийн чөлөөт цаг, сонирхол, сонголтыг нь спорт руу чиглүүлэх бодлогыг төрөөс болон телевизүүд хийх ёстой. Ингэхийн бол хүүхдүүд спортоор хичээллэж байна гэдэг нь бие бялдарын хувьд болон ертөнцийг үзэх үзэл, бие биенээ хүндлэх зэрэгт маш нөлөөтэй юм. 

Жишээ нь Бид нар Баянхонгор аймгийн гурван суманд ногоон зүлгэн талбайг хийсэн. Тэгээд эдгээр сум, аймгийн төвөөс Испани руу хүүхдүүдийг  сургалтанд явуулж байгаа юм. Гэтэл ингэхгүй бол тэнд дасгалжуулж байгаа хүн бөхийнх байдаг.

Төрөл нь өөр. Гэтэл бүх спорт өөрийн гэсэн техник, арга барилтай. 6-7 насны хүүхдэд багаас нь зөвийг нь заахгүй бол эхнээсээ буруу техниктэй хүүхдийг засахад маш хэцүү байдаг. Харин үүнийг бодлогоор дэмжсэнээр хөлбөмбөгийн спорт хөгжих боломжтой. Хөдөөд бол хөлбөмбөгийн биетэй залуучууд зөндөө байдаг. Бөхчүүдийн дунд ч тийм хүмүүс байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү