Жүдо бөхийн УАШТ нээлтээ хийлээ
2015 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн
2015.01.10

Жүдо бөхийн УАШТ нээлтээ хийлээ

2015 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спорт ордонд эхэллээ. Тэмцээнд 21 байгууллагын 296 жүдоч хүч үзэж байна.

Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга тэмцээнийг нээж “Улсын аваргад тамирчдадаа амжилт хүсье. Энэ жилийн улсын аваргууд Казахстаны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авна” хэмээн хэллээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60кг, 66кг, 73кг эмэгтэйчүүдийн 48кг, 52кг, 57кг, 63кг-ын жингийн улсын аваргууд тодорно. 60кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, өсвөрийн дэлхийн аваргын анхны хүрэл медальт Б.Амартүвшин, ОУХМ Г.Хэрлэн, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, Наньжины хүүхдийн олимпод оролцсон Ц.Цогтбаатар, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Г.Баттулга нарын шилдэг залуу жүдочид өрсөлдөж байна.

66кг-д Д.Төмөрхүлэг, Д.Алтансүх, 73кг-д С.Ням-Очир, С.Мияарагчаа, Х.Цагаанбаатар, Г.Одбаяр нарын шилдгүүд зодоглоно. Дэлхийн аварга Г.Болдбаатар, Б.Хишигбаяр нарын жүдочид энэ удаагийн улсын аваргыг өнжиж байна.