"Өвлийн Универсиад 2015" наадамд оролцох тамирчид Словакийг зорилоо
2015.01.21

"Өвлийн Универсиад 2015" наадамд оролцох тамирчид Словакийг зорилоо

Өвлийн Универсиад 2015 наадамд явах 4 эрэгтэй, 2 эмэгтэй бүгд 6 тамирчин, 1 дасгалжуулагч Б.Баттулга, багийн ахлагч Х.Батсайхан нарын 8 хүнийг МОСХ-нд хүлээн авч уулзан ажлын удирдамж, чиглэлийг өчигдөр өгсөн.

Тэд өнөөдөр өглөө Словакийг зорилоо. Монголчууд 1991 оноос хойш овлийн Универсиадад тасралтгуй орсоор байна.

Дэлхийн оюутны спортын өвлийн 27 дугаар “Универсиад” их наадам анх удаагаа хоёр улсад өөр уулсад, өөр хугацаанд зохиогдохоор болсон билээ. Словакийн Стребске Плесо, Осрблье хотуудад 2015 оны 01 сарын 24 ноос 02 сарын 01-нд Универсиад 2015 наадмын цана,цанын 2 төрөлт, трамплин, биатлон гэсэн 4 спортын төрлийн тэмцээнүүд болно.

Словак улсад болох Универсиадын цанын тэмцээнд багийн ахлагчаар Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй 8 төлөөлөгчид оролцоно.

Монголын оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан, дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Б.Баттулга тэргүүтэй 8 төлөөлөгчид оролцоно.

Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэй тамирчидаас ОУХМ Б.Бямбадорж (Үндэсний БТДС), Б.Амарсанаа (ШУТИС), Б. Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар Эмэгтэй тамирчидаас Э.Ариунтунгалаг (Үндэсний БТДС), Ж.Халиунаа (МУБИС) нарын 6 тамирчин оролцон 2015 оны 01 сарын 21-ны өдөр эх орноосоо мордохоор боллоо.

Баг тамирчдыг Универсиад 2015 наадамд оролцоход МОСХолбоотой хамтран Спортын бэлтгэлийн төвийн Үндэсний шигшээ баг дэмжин туслаж байна. Харин Монголын цанын холбоо ямар нэгэн туслалцаа үзүүлсэнгүй.