Өвлийн Универсиадад Манай баг тамирчид амжилттай оролцлоо
2015.02.02

Өвлийн Универсиадад Манай баг тамирчид амжилттай оролцлоо

Словак улсад болсон Өвлийн Универсиадад Монгол улсын баг тамирчид амжилттай оролцоод ирлээ.

Тус наадамд оролцсон монгол оюутнууд амжилтаа ахиулан 31 орны тамирчидтай уралдлаа. Монголын оюутан тамирчид Б.Амарсанаа (ШУТИС), Б.Ачбадрах (МУБИС), О.Гантулга (БХИС) нар хувийн дээд амжилтаа ахиулан Олон улсын хэмжээний мастерийн болзол ханган, энэхүү амжилтаараа Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ орох FIS оноогоо дээшлүүлээ.

Энэ удаагийн Өвлийн Универсиад наадамд Монголын 4 эрэгтэй, 2 эмэгтэй бүгд 6 тамирчин, 1 дасгалжуулагч Б.Баттулга, багийн ахлагч Х.Батсайхан нарын 8 хүн оролцсон билээ.