УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.03.11

Бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтгүйгээр шийдвэр бүү гаргаач ээ

Манай улсын орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт яагаад буурсан шалтгааныг хайж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалт буурсан шалтгааныг олон хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Тэр дотроо танд хамааралтай байж магадгүй нэг шалтгаан байгаа нь улстөрчдийн популизмаас болж байна гэж хүмүүс үзэж байгаа. Таныг бас хүмүүс популизм их хийдэг гэж хэлдэг шүү дээ. Та үүнтэй хэр санал нийлэх вэ ?  

Дарханы зам дээр цас цэвэрлэж байгаа зургийг минь туслах маань сүлжээгээр цацсан байсныг зарим хүмүүс популизм хийж байна гэж шүүмжилж байсан. Юуных нь популизм байх вэ дээ.

Дарханы Гурван шарын хажууд нь Уужим булаг гэж газар бий. Бид бараг баг болгонд гурав, дөрвөн айлд орж явсан. Үнэхээр цасанд суусан.  Миний туслах Мягмардорж  утсаараа зураг аваад тавьсан байна лээ. 

Нэг зүйлийг хэлье Популизм гэдэг үгийн цаана хүмүүст таалагдсан,  таалагдах гэж оролдсон хэрэгжих боломжгүй зүйлийг ярьдаг гэж ойлгож байгаа.  Би өнгөрсөн 11 жилийн туршид бие даасан хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтгүйгээр шийдвэр бүү гаргаач ээ гэж хэлж байгаа. Өнөөдрийн хөрөнгө оруулалт бүгд ямар ч техник эдийн засгийн дүгнэлтгүйгээр гараад байна.

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү ?