С.Ганбаатар ИЗНН-тай нэгдэх үү?
Иргэний Зориг-Ногоон намын үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой өнөөдөр тохиож буй.
ИЗНН-ын Их хурлын зочид, төлөөлөгчид, гишүүд, дэмжигчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, Монголын ардчилсан хувьсгалын анхдагч С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөснөөр ойн арга хэмжээ эхэлсэн юм.Баярын хурал Улсын Драмын эрдмийн театрт 09.30 цагт эхэлсэн бөгөөд 20.00 цаг хүртэл үргэлжлэх ажээ.
Тэгвэл тус намын хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар уригдсан байна. Түүний хэлсэн үг гишүүд дэмжигчдэд нь маш их талархал хүлээсэн гэнэ. 15 жилийн түүхтэй Иргэний зориг-Ногоон нам С.Ганбаатартай хамтран нэгдэж ажиллахыг үгүйсгэх аргагүй бололтой. Учир нь тус намын гишүүд С.Ганбаатар гишүүнд талархалтай ханддаг бол тэрбээр Хөдөлмөрийн нам байгуулахаар болсон тухай мэдээлэл ч гарсан юм.