УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2015.03.10
ИЗНН-ын 15 жилийн ойд С.Ганбаатар гишүүн үг хэллээ
Өнөөдөр Иргэний Зориг-Ногоон намын үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой болж байна.
Үүнтэй холбоотойгоор ИЗНН-ын гишүүд, дэмжигчид Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, мөн С.Зориг агсаны хөшөөнд цэцэг өргөлөө. Тус намын баярын хурал Улсын Драмын эрдмийн театрт 09.30 цагт эхэлсэн бөгөөд 20.00 цаг хүртэл үргэлжлэх ажээ.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Ганбаатар уригдаж, гишүүд дэмжигчдэд хандан үг хэлжээ. Түүнчлэн тус хуралдаанаар намын даргын С.Оюуны асуудлыг ярилцах бөгөөд ирэх сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцэх аж.