Нийслэлийн утаатай тэмцэж байгаа арга нь буруу, түүний оронд хотын зах руу шинэ хорооллуудыг барих хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.
-Намрын чуулган завсарлаад гишүүд орон нутагт болон тойрогтоо ажиллаж байна. Та хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймагт ажиллаад ирсэн. Аян замынхаа сониноос хуучлаач?.
Би өнгөрөгч нэг, хоёрдугаар сард өөрийнхөө сонгогдсон тойрог Баянгол дүүрэгт ажилласан байгаа. Дүүргийнхээ 23 хорооны иргэдтэй уулзан өнгөрсөн 2014 онд хийсэн ажлынхаа тайланг айл өрх бүрт хүргэж, цаашид хийх ажлынхаа талаар нэлээд сайн ярилцсан. Одоо намрын чуулган завсарлаад манай ихэнх гишүүд тойрогтоо болон орон нутагт ажиллаж байна. Гишүүдийн хөдөө орон нутагт ажиллах гол зорилго бол өнгөрсөн намрын чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, хаврын чуулганд яаралтай хэлэлцэх асуудал нь юу байна гэдэгт иргэдийн саналыг сонсох юм.
Мөн ирэх чуулгануудад ямар асуудлууд яаралтай хэлэлцэх үү гэдэгт иргэдтэй ярилцаж санал бодлыг нь тусгах. Түүнээс гадна аймгуудаас намайг орон нутагт ирж ажиллаач гэсэн санал их ирдэг. Ер нь хөдөө орон нутгийн сонгогчид маань УИХ дахь эмэгтэй гишүүдийг орон нутаг, аймгуудад ажиллах урилга их ирүүлдэг учраас энэ удаад би орон нутагт түлхүү ажиллах томилолттой байгаа. Ингээд эхний томилолтоороо УИХ-ын гишүүн Д.Гарамгайбаатар, Х.Тэмүүжин нарын хамт Хэнтий аймагт ажиллалаа. Миний хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн талаар иргэдэд түлхүү мэдээлэл өгсөн. Хэнтий аймгийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдээр орж ажилчидтай нь уулзсан. Би гишүүдтэй хамтраад Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хуулийг өргөн бариад байгаа.
Энэ хуулиар бол эмнэлгийг өөрсдөө менежментээ хийх, бие даалгаж хөгжүүлэхээр тусгасан. Өөрөөр хэлбэл, хэн хамгийн сайн, зөв менежменттэй ажиллаж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайн хүргэнэ тэр эмнэлэг хамгийн илүү хөгжиж болохоор ийм л хуулийн боломж л доо. Шинээр өргөн барьсан хуулиа иргэдэд танилцуулж санал авлаа. Мөн бид Бор-Өндөр сумаар орсон.
Энэ сум уул уурхайн их том сум юм билээ. Өнөөдрийн байдлаар уул уурхай нь ашиггүй ажиллаж байгаа учраас тэндэхийн иргэд нэлээд түгшсэн байдалтай байна. Түүнээс гадна Хэнтий аймаг руу явъя гэж зорьсон нэг анхаарал татсан зүйл нь архины асуудал дээр маш том алхам хийсэн аймаг байгаа. “Архигүй Хэнтий” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлснээр эрүүлжүүлэхэд орсон хүний тоо жилдээ 400-гаар цөөрсөн үзүүлэлт гарсан байна лээ. Энэ бол жижиг аймгийн хувьд их том тоо. Мөн үүнийгээ дагаад гэмт хэргийн тоо 25, малын хулгай 40 хувиар буурчээ. Эдгээр тоон үзүүлэлтүүдийг шууд бус утгаараа архитай холбон тайлбарлаж байсан.
Түүнээс гадна Хэнтийн иргэд ажлын байран дээрээ архи уусан хүнийг шууд ажлаас халах хатуу болзолтой юм билээ. Тийм учраас тэнд ажпын байран дээрээ архи ууна гэдэг асуудал огт байхгүй болчихсон байна. Нөгөө талаас аймгийн болоод аж ахуйн нэгжийн удирдлагуудад нэг соёл тогтчихсон байна. Тэр нь ямар нэгэн уулзалт арга хэмжээ боллоо гэхэд архи гаргадаг асуудлыг үгүй болгож чадсан байна.
Энэ бол маш сайн санаачлага юм. Гуравдугаарт, архинд орсон хүмүүстэйгээ орон нутгийн засаг захиргаа маш сайн ажилласан байна. Би тийм хүмүүстэй сонирхоод уулзахад, тэнд эмэгтэй хүмүүс ч байна. Бор-Өндөр суманд л гэхэд 120 хүнийг архины хамаарлаас гаргаж чаджээ. Ийм хүмүүстэйгээ маш олон талаас нь ойр ажилласан байна лээ. Харин орон нутгийнхан одоо биднээс нэг юм хүсч байна. Тэр нь ‘Бид энэ хүмүүсийг архинаас гаргачихлаа. Одоо тэдэнд ажил хийх хүсэл их байгаа.
Төрийн болоод төрийн бус байгууллагуудтай хамтраад ажил хийх, аж ахуй эрхлэх боломжоор хангаад өгвөл энэ хүмүүсийн амьдралд хандах ханд- лага арай өөр болж урам зориг орох гээд байна” гэж. Надад бол энэ санаачилга үнэхээр боломжийн санагдаж байна. Бид чинь архитай тэмцэж хичнээн тэрбумын зардал гаргадаг шүү дээ. Тэгэхээр заавал архитай тэмцэх биш ийм сайн санаачилга гаргаад үр дүнд нь хүмүүс ажил хийе гэж байгаа бол тийм төрийн бус байгууллагуудыг дэмжих хэрэгтэй. Энэ мэтчилэн Хэнтий аймагт ажилласан томилолт маань ганзага дүүрэн байгаа.
-Иргэдэд эрүүл мэндийн даатгалын хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
Нэгдүгээрт, энэ хуулийн хамгийн чухал ач холбогдол нь иргэдийн халааснаасаа төлдөг төлбөрийг багасгах зорилготой. Өөрөөр хэлбэл, хүн нэгэнтээ л эрүүл мэндийн даатгал төлсөн л бол даатгалын үр шимийг бүрэн эдлэх ёстой. Бусад оронд даатгал төлдөг л бол хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээнийхээ 70-80 хувийг даатгалаас төлүүлдэг юм билээ.
Манайх хараахан энэ хэмжээнд хүрэхгүй ч гэсэн энэ алхам руу явж байгаа. Сая шинэ хуулиар багцыг маш их хэмжээгээр нэмсэн. Гэрээр тусламж үйлчилгээ явуулахад маш хүнд байсан. Ялангуяа өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд зэрэг гэрээр эмнэлгийн тусламж авъя гэхээр тэр бүр эмч нар очдоггүй. Одоо харин шинэ хуулиар даатгалтай учраас эмч нар очих сонирхол байна. Мөн өдрийн эмчилгээг даатгалд хамруулсан.
Өөрөөр хэлбэл, хүн заавал эмнэлэгт хэвтээд байхгүй ажлаа хийнгээ, гэртээ байхдаа эрүүл мэндийн үйлчилгээг авч болно. Нөгөө талаас даатгалын сангийн зарцуулалтыг аваад үзэхээр дийлэнх нь үр ашиггүй хэвтэлтэнд зарцуулагдсан байдаг. Өдрийн эмчилгээг даатгалд хамруулсан учраас.ялангуяа өр хийн эмнэлгүүдэд их ооломж нээгдэж байгаа. Өмнө нь өрхийн эмнэлэг оргүй учраас үйлчилгээ нь хязгаарлагдмал байсан. Гэтэл одоо өдрийн эмчилгээгээрээ даатгалд хамрагдаад байх боломжтой байгаа. Мөн өрхийн эмнэлэг дээр очихоор оношлогоо, шинжилгээ байдаггүй байсан.
Заавал дүүрэг рүү явдаг. Гэтэл орчин үед бол техник, технологи хөгжөөд тестэрээр авдаг болчихсон байна. Ямар ч эмч, хүн өөрөө ч гэртээ тестээр зарим шинжилгээгээ авч болохоор байна. Тэгэхээр энэ үйлчилгээг хүртэл даатгалд хамруулж өгсөн. Мөн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг даатгалд хамруулж байгаа. Энэ мэтчилэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багц бол маш сайн нэмэгдсэн.
-Харин эрүүл мэндийн урамшууллын тогтолцоо ямар байх вэ?
Манай даатгалын сангийн зарцуулалт бол төрөөс тусламж үйлчилгээг хариуцдаг иргэдэд дийлэх мөнгө нь зарцуулагдаад яг ажил хийж байгаа халааснаасаа даатгалаа төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд бага зарцуулагддаг юм. Тэгэхээр үүнийг засварлах үүднээс хувиараа даатгал төлж байгаа хүний тухайн жилийн даатгалын багц нь хүрэхгүй бол өрхийн нөгөө гишүүнийхээ даатгалыг хэрэглэж болно.
Энэ их чухал заалт байгаа. Учир нь бид ажил хийж байгаа хүмүүстээ хэрэгтэй үед нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг элдэв чирэгдэлгүй хүргэх, нөгөө талаас энэ хүмүүсийнхээ эрүүл мэндийг нэг анхаарчихаар тэд ажлаа хийгээд даатгалын сан маань ч арвижна гэсэн үг.
Ер нь манай энэ хууль их сайн болсон. Зөвхөн энэ хуулиар бүхнийг зуун хувь шийдэхгүй. Энэ бол шилжилтийн үеийн хууль. Ирээдүйд бид Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд орох бэлтгэлээ хангасан гэж ойлгож байгаа. Үндэсний эрүүл мэндийн даатгалын тогтолцоо гэдэг бол нэг худалдан авагч буюу төсөв даатгал нэг сан руу орж тэндээс бүх иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ авна гэсэн үг.
-Өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээ тэр бүр санаанд хүрдэггүй, дараагийн шатлал руу явуулдаг гээд олон шүүмжлэл дагуулдаг. Ер нь энэ салбарын тогтолцоог өөрчлөх цаг болсон юм шиг санагддаг?
Манай улсын эрүүл мэндийн тогтолцоо тийм ч муу биш. Хамгийн гол нь манайд засаглал нь хуваагдмал байдаг. Нэг болохоор эмнэлэг нийслэлд ч хамаатай юм шиг эсвэл яамных ч юм шиг Тэгээд байж байтал мэргэжлийн хяналтаас ч ирдэг Сангийн яамнаас ч хамааралтай гээд засаглал нь | их олон хуваагдмал учраас тэр хооронд байгууллага биеэ даагаад маш хурдан өөрийн гэсэн менежмент хийх боломж нь хомс. Тийм учраас бид Эмнэлгийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын хууль гэдгийг баталж чадах юм бол эмнэлгийн засаглал хуваагдмал байгаа асуудлыг шийднэ. Энэ хуулийг хэдэн гишүүд гарч ирээд бодоод олчихсон юм биш.
Олон жил яригдсан асуудал төдийгүй Азийн хөгжлийн банкнаас яг энэ засаглалтай холбоотой манай эрүүл мэндийн салбарТ олон сая долларын төсөл хэрэгжсэн. Яагаад манай анхан шатны эмнэлгүүд үр ашиг багатай байна, яаж өрхийн эмнэлгүүдийн үйлчилгээг дээшлүүлэх үү гээд судалгаанд суурилсан ийм хуулийг бид өргөн бариад байна. Нөгөө талаас өрхийн эмнэлэг дээр хэд хэдэн асуудал байдаг. Уг нь бол өрхийн эмнэлэг төрийн чиг үүргийг хүлээж байгаа хувийн хэвшил шүү дээ. Гэтэл ашигтай ажиллах ямар ч боломж байдаггүй. Нэгдүгээрт, нэг иргэнээр улсаас өгч байгаа мөнгө нь их бага. Тийм учраас тэр өрхийн эмнэлэг хангалттай санхүүжилт авч чаддаггүй, нөгөө авсан хэдэн төгрөг нь ус цахилгаан, цалин мөнгөндөө арай л гэж хүрдэг. Тэгэхээр одоо бид шинэ хуулиар маш олон зүйлийг даатгалаар оруулаад өгчихсөн.
Үүнийгээ дагаад өрхийн эмнэлэгт ажиллах хүмүүсийн урам зориг сэргэнэ гэж л харж байна. Өөрсдөө үйлчлүүлэгчийнхээ араас явна гэсэн. Нөгөө талаас ДНБ-тэй харьцуулахад нэг хүнд оногдож байгаа мөнгө нь их бага байдаг. Одоо бол эрүүл мэндийн салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний гурав хүрэхгүй хувь зарцуулагдаж байгаа. Цаашдаа энэ салбарт зарцуулагдах ДНБ-ий хувиа нэмээд нэг хүнд ноогдох мөнгийг 20-30 мянга болгох юм бол анхан шатны тусламж үйлчилгээ сайжрах байх.
-Бас нэг санаа зовоосон асуудал гэр бүлийн хүчирхийлэл байна. Та бас хүүхдийн эрхийг хамгаалах талаар хууль санаачилж байгаа гэсэн?
Сүүлийн үед хүүхэд, эмэгтэйчүүдийн гэр бүлийн хүчирхийлэл маш их яригдаж байгаа. Одоо бүр нэмэгдээд ахмад настай хүмүүс энэ асуудалд өртөх болж. Ер нь хүчирхийлэгчид бол биеэ хамгаалах чадваргүй, хуулийн цоорхойг ашиглаж энэ үйлдлээ хийдэг. Тийм учраас энэ хүмүүст маш хүчтэй цохилт өгөх ёстой. Тэгэхээр энэ бол яах аргагүй л хуулийн заалт байна. Сая хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр өвлийн морин уралдааны тухай асуудал их яригдлаа. Та сая хэлсэн, тунхаг биш бодит ажлыг олон нийт хүсээд байна гэж. Тэгэхээр би Засгийн газраас нэг хуулийн төсөлд санал авах гээд бичиг өглөө.
Энэ нь өвлийн улиралд 16-гаас доош насны хүүхдээр морь унуулахыг хориглох тухай. Энэ бол яг бодит ажил. Үүнийг УИХ- ын чуулганаар хэлэлцээд дэмжих юм бол нөгөө олон жил ярьсан маргасан энэ асуудал үгүй болно. Зуны дэлгэр цагт хүүхдүүд морио унана. Энэ бол монголчуудын зан заншил, өв уламжлал гэдэг талаасаа. Гэхдээ яагаад хууль санаачлах болов гэхээр хүний амь настай холбоотой асуудал яригддаг. Сүулийн таван жилд мориноос унаж нас барсан хүүхдийн тоо 30 шахам байна. Түүнээс гадна манай гишүүд эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй гэр бүлийн хүчирхийллийн талаар маш ажилладаг.
-Нийгэмд байгаа нэг санал гэх юмуу нь бухимдал хүчирхийлэл үйлдсэн этгээдэд оногдуулах хуулийн заалт хөнгөн байна гэдэг. Үүнийг яаж зохицуулах ёстой юм бэ?
Хууль чангатгах асуудлыг ярихын тулд ард түмний хэлэлцүүлэг л хийх байх даа. Яагаад гэвэл энэ асуудал хоёр талтай. Нэгт талаас хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хатуу хариуцлага тооцох нь зүйтэй. Гэхдээ бусад орон шиг олон нийтийн нүдэн дээр цээрлүүлэх юмуу, хуулийн дагуу шийтгэл оногдуулбал бусдад нь цочироо өгнө гэж нэг хэсэг нь ярьж байна.
Гэтэл хэлмэгдээд шийтгүүлсэн тохиолдол байдаг, ийм тохиолдолд яах уу гэх мэтчилэн маш олон асуудал гарна л даа. Маш олон орон цаазын ялаас татгалзсан, манайх ч ялгаагүй. Манай гэр бүлийн хүчирхийллийн хуулиар зарчмын ямар зөрүү гарч байгаа гэхээр нэгдүгээрт, өмнө нь шүүхээр яваад заавал ял эдлэх ийм заалттай байсан. Энэ нь нэг талаас гэр бүлийн асуудалд хүнд байдаг.
Нэг нь заргалдаад явахаар нөхрийгөө шоронд хийсэн гэдгээр ах дүү, хамаатан садан нь хэл ам хийнэ. Тэгээд тэрнээсээ айгаад гомдлоо татчихдаг гэх мэт. Гэтэл шинэ хуулиар олон шаттай арга хэмжээг авахаар оруулж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл, эхлээд тусгаарлах, электрон гав зүүх, хэрэг үйлдсэн этгээдээр нийгмийн туст хөдөлмөр эрхлүүлэх гэхчилэн олон янзаар шийтгэл оногдуулж болно. Энэ нь шууд шоронжсон байхаасаа илүү урьдчилан сэргийлж цаашдаа хүнд гэмт хэрэг үйлдэхгүй байх тал дээр анхаарах ийм зүйл.
-Урьдчилан сэргийлэх гэснээс хүчирхийлэл үйлдэхэд нийгмийн янз бүрийн л хүчин зүйл нөлөөлдөг байх. Сэтгэлзүйчдийн хэлж байгаагаар хүний хөгжил, хүмүүжлийн асуудал үүнд хамгийн чухал гэсэн байна лээ?
Ер улс орны хөгжлийн түвшин бол хүний хөгжлөөрөө хэмжигддэг. Монгол Улс өндөр хөгжилтэй орон болъё гэвэл хүнээ л хөгжүүлэх хэрэгтэй. Би өөрөө “Иргэн та баялаг” санг удирддаг болохоороо энэ чиглэлд маш их ажилладаг. УИХ- ын гишүүдтэйгээ хамтраад “Эх орон -36” гэсэн хүүхэд хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлсэн, амжилттай байгаа. Энэ бол хүүхдүүдийг зун зусланд амраангаа амьдрах ухааны боловсрол олгодог.
Тэнд ерөөсөө академик боловсрол заадаггүй. Хүнийг хэрхэн энэрч асрах уу, гамшгийн үед хэрхэн ажиллах, яаж хүний үг даадаг болох уу, хамт олондоо хэрхэн туслах уу, багаар яаж ажиллах, эх оронч үзэл гэж юуг хэлэх, эх орныхоо бахархалтай талууд нь юу гэхчилэн хүний хөгжлийн олон талуудыг зааж сургадаг. Тэнд харж байхад, хорооны дарга нь энэ маш сахилгагүй хүүхэд гээд энэ хөтөлбөрт хамруулахад тэр хүүхэд нь их хөөрхөн өөрөө хөгжих гээд зүтгээд л. Тэгэхээр бид хүний хөгжилдөө маш сайн анхаарах хэрэгтэй.
Манайд төсөв батлахдаа боловсролын салбарт их мөнгө өгч байна шүү дээ гэх боловч нөгөө мөнгө нь байшин барилгын санхүүжилтэд зориулагддаг. Гэтэл яг зөөлөн дэд бүтэц буюу тухайн хүүхдийн авьяасыг нь хөгжүүлэх тал дээр сая бид төсөвлөсөн мөнгөө хасчихлаа л даа. Ер нь бол хүний хөгжлийг цэцэрлэгээс нь эхлээд гэр бүлийй гээд маш олон хүрээнд ажиллах ёстой. Шинэ хуулинд холбогдох газруудын эрх' үүргийг маш сайн зааж өгсөн. Энд хамгийн гол нь холбогдох төсвийг баталж өгсөн байгаа.
-Та нийслэлээс сонгогдсон гишүүдийн нэг. Тэгэхээр хотын захиргаанаас хийж хэрэгжүүлж байгаа ажилд саналаа хэлээч ?
Би өмнөх дөрвөн жилд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байсан учраас зовлон, жаргалыг нь мэднэ л дээ. Нийслэл шинэ арга барилаар ажиллах гээд их үзэж байна. Өнгөрсөн жилүүдэд нийслэлд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Ялангуяа “Гудамж” төслийн хүрээнд олон гудамж, уулзваруудыг шинэчилсэн байгаа. Энэ бол зөвхөн уулзвар, гарцыг нэмэгдүүлсэн хэрэг биш доор нь байгаа дэд бүгэц хүртэл шинэчлэгдсэн. Энэ бол сүүлийн 20-иод жил хийгдээгүй ажил. Харин би ямар асуудалд шүүмжлэлтэй ханддаг гэхээр нэг наст цэцгийг хэтэрхий их тарьж байна. Иргэд ч гэсэн ийм байр суурьтай байгаа. Тэгэхээр үүнд зарцуулж байгаа төсөвтөө нийслэлийн удирдлагууд анхаараад явна биз дээ. Бас нэг санал байгаа нь хотын өнгө үзэмж. Тэгэхээр одоо хотод задгай тагттай барилгуудыг зогсоох ёстой.
Би энэ саналаа ч БХБ-тай ярьж байгаа. Задгай тагттай барилга барьчихаар хүн бүхэн өөрийнхөөрөө блоконоо битүүлээд хичнээн гоё байсан ч гэсэн муухай харагдаад байгаа юм. Үүнийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байхдаа ч гэсэн хэлж байсан. Одоо анхнаасаа зөвшөөрөл өгөхдөө л үүнийг хориглочих хэрэгтэй. Түүнээс гадна утаатай тэмцэж байгаа арга бол надад огт буруу санагддаг. Ерөөсөө бид нар хуучин юмтайгаа зууралдах хэрэггүй. Зүгээр тэрийг орхиод хотын зах руу шинэ, шинэ хорооллыг бий болгох ёстой. Тэр хорооллууд дээрээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд нийгмийн бүх төрлийн үйлчилгээ байдаг төлөвлөлттэй тэгээд метро, хурдны зам хүрдэг байхаар хий.
Тэр төлөвлөсөн зүйлээ хувийн хэвшлийнхэнд зараад тэд нар хорооллуудаа бариг. Харин гэр хороололд байгаа иргэдээ тэр хороолол руу ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр эсвэл газрыг нь тодорхой үнээр үнэлээд нүүлгэ. Тэгэхээр одоо энэ утаанд зарж байгаа тэр их мөнгөөрөө шинэ хороолол руу нүүсэн иргэдийн нэг жилийнх нь тээврийн хөлсийг даасан ч болно шүү дээ. Энэ мэтчилэн нийслэл хөгжлийн шинэ үе рүү явах хэрэгтэй. Надад бол гэр хорооллыг дэд бүтэцжүүлнэ гэх мэтчилэн одоо хийж байгаа ажил хэцүү л санагддаг.