АН-ын гишүүд Хэнтий аймагт ажиллаж байна
Хэнтий аймаг
2015.03.04

АН-ын гишүүд Хэнтий аймагт ажиллаж байна

УИХ-ын намрын чуулган завсарлаад удаагүй байна. Чуулган завсарласан хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байгаа аж.

Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа, Х.Тэмүүжин нарын гишүүд энэ сарын 3-4-ны хооронд Хэнтий аймагт ажиллаж байгаа талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Тэд УИХ-ын намрын чуулганаар батлагдсан хуулиудыг иргэдэд таниулж яваа аж. өчигдөр тэд Аймгийн ШШГГ болон Цагдаагийн газар,Нэгдсэн Эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тус байгуулагуудын албан хаагчид, ажилтнууд, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, санал бодлоо солилцжээ. Мөн аймгийн иргэдтэй уулзалт хийсэн байна. Өнөөдөр Бор-Өндөр суманд ажиллана. Дараа нь Өмнөговь аймагт ажиллах юм байна.

Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нар эдгээр аймгуудад ажиллаж ажээ. Оюутолгой, Тавантолгой зэрэг Монголын үүц болсон том ордууд байршиж байгаа тус аймагт сар шинийн өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажилласан билээ.