Хэнтий аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаан болж байна
Өнөөдөр өглөөний 09:00 цагаас Хэнтий аймгийн ИТХ-ын 11 дүгээр хуралдаан Иргэний танхимд эхэллээ.
Хуралдаанд 39 төлөөлөгч оролцохоос 20 төлөөлөгч оролцож хуралдааны ирц 51,28 хувьтай байлаа. Энэ удаагийн хуралд МАН-ын төлөөлөгчид оролцоогүй юм . Учир нь намын бүлгээ хуралдуулж, хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна. Тиймээс ИТХ-ын 11 дүгээр хуралдаанаа эхлүүлсэн юм. Хуралдаанд нийтдээ 8 асуудал хэлэлцэнэ. Үүнд:
- Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Ц. Баярсайхан, Н. Базарханд нарын бүрэн эрхийг баталгаажуулах,
- Зарим газар нутгийг аймгийн тусгай хамгаалалтанд авах
- Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалтанд оруулах санал уламжлах тухай
- Улсын тусгай хамгаалалттай”Хар ямаат” –ын байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөөг батлах тухай
- Ан амьтны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай
- 2015 онд Хэнтий аймгийн ой бүхий сумдын ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай
- Дулааны станцад эзэмшүүлэх газрын тухай
- Хороодын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлуудаар хэлэлцэж байгаа юм.
Одоогийн байдлаар дээрх найман асуудлаас эхний 5 асуудлыг хэлэлцэж тогтоолын төслүүд 90-100 хувийн саналаар батлагдлаа.
2015 аймгийн ой бүхий сумдын ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай болон Дулааны станцад эзэмшүүлэх газрын тухай , Хороодын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлуудыг яг одоо/2014-11-18, 15:00цаг/ хэлэлцэж байна.
Энэ удаагийн хурал нь Хэнтий аймгийн төвийг Их Эзэн Чингис хааныхаа нэрээр "Чингис хот " хэмээн нэрлэсний 1жилийн ойн өдөр болж байгаа нь онцлог үйл явдал байлаа.
ИТХ-ын 11 дүгээр хуралдаантай холбоотой мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх болно.
Мэдээ бэлтгэсэн: Г. Анирмаа /Иргэний өргөдөл гомдол, Иргэний танхимын хорооны ажилтан/