УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 21 сум суурины 78 багийн 7500 гаруй иргэдтэй уулзлаа
2025.02.20

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 21 сум суурины 78 багийн 7500 гаруй иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат 2025.02.01-ний өдрөөс 19-ний өдрийг хүртэл “Эргэх холбоо” хөтөлбөрийн хүрээнд зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудийн сумдад 3 маршрут гарган аймгийн төв, сум, багийн түвшинд ажилласан томилолтын эхний хэсэг ийн өндөрлөв.

Тэрбээр, УИХ-ын гишүүн У. Отгонбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ нарын хамтаар Хэнтий аймгийн Чингис хот, Норовлин, Дадал, Галшар, Бор-Өндөр, Дархан, Баянмөнх, Дэлгэрхаан сумд, Хэрлэнбаян-Улаан тосгон, Дорнод аймгийн Чойбалсан хот, Гурванзагал, Чулуунхороот, Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо сумд, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Баяндэлгэр сумдын багуудад хүрч, нийт 21 сум суурины 78 багийн иргэдийг хамруулсан уулзалт зохион байгууллаа.

Тухайлбал, аймгуудын төвийн 1500 орчим иргэн хөдөө сум, багийн 6000 гаруй иргэдэд УИХ-аас баталсан хууль тогтоол, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, зарим хуулийн төслийн танилцуулга хийж, санал хүсэлтийг нь хүлээн авч ажиллав.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан