![УИХ-ын гишүүн Ц.Идэрбат эх орны Зүүн хойд хязгаар эрээнцавд ажиллаж байна](http://byambatsogt.mn/media/news/original/2025/02/10/a31922a91e107cc6eb49cdf821dc28c8.jpg)
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат эх орны Зүүн хойд хязгаар эрээнцавд ажиллаж байна
УИХ-ын намрын чуулганы завсарлагааны хугацаанд Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд эргэх холбоо хөтөлбөрийнхөө хүрээнд Зүүн бүсийн бүх сум, суурин, багт хүрч ажиллах ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Монгол Улсын зүүн хойд хязгаарын хил дагуу орших Дорнод аймгийн Чулуунхороот суманд ажиллаж байна.
Тэрбээр, УИХ-ын гишүүн У.Отгонбаярын хамт сумын иргэдтэй уулзалт хийж, өнгөрсөн намрын уулзалтын үр дүн, тухайн үед иргэдээс гарч байсан санал хүсэлтийн шийдвэрийн талаар танилцуулж, УИХ-ын хууль тогтоол, улс эх орны томоохон шийдвэрүүд, бүсчилсэн хөгжил, боомтын сэргэлтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэв.
Эрээнцавын боомт Чулуунхороот суманд 1932 онд нээгдсэн боомт бөгөөд Монголын талаас Эрээнцав, Оросын талаас Соловьевск боомт гэдэг. Олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны автозам болон хоёр талын төмөр замын байнгын ажиллагаатай А зэрэглэлийн боомт юм.
Эрээнцавын боомт Чулуунхороот суманд худалдааны төв, Эрээнцавд хилийн чөлөөт бүсийн худалдааны төв байгуулах асуудал яригдаж ирсэн. Зүүн бүсийн эдийн засгийн тэлэхэд тус боомт чухал үүрэгтэй юм. Мөн өнөөдөр Чулуун хороот суман дахь Хилийн цэргийн дугаар ангийн шинэ барилга байгууламжтай танилцаж, хилчидтэй санал солилцлоо.
![](http://byambatsogt.mn/media/user/noimage.jpg)
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан