ИРГЭДИЙНХЭЭ ДУНД ОРСОН ҮР ӨГӨӨЖТЭЙ УУЛЗАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2025.02.10

ИРГЭДИЙНХЭЭ ДУНД ОРСОН ҮР ӨГӨӨЖТЭЙ УУЛЗАЛТУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хувьд 2022 оны хавраас эхлүүлэн төрийн анхан шатны нэгж, багт ажиллаж иргэдийнхээ амьдралд дунд нь орж, аливаа асуудлыг тэдний нүдээр харж үзэн УИХ-аас баталсан хууль хөрсөн дээр тэр дундаа хөдөөд хэрхэн бууж байгаа талаар судалсан.

Тэрбээр Хэнтий аймгийн 89 багт хүрч иргэдийн санал хүсэлт, туршлагадаа үндэслэн хууль тогтоох байгууллагад аливаа асуудлыг дэвшүүлж хуулийн хийдэл, оновчгүй зүйл заалтыг өөрчлөх, дутагдалтай, шаардлагатай асуудлыг нэмж оруулахаар хичээж ажилласан билээ.

Тэгвэл 2024 оны сонгууль бүсчилсэн байдлаар явагдаж, эргэх холбоо багийн уулзалт хүрээгээ тэлж зүүн гурван аймгийн 195 багийн иргэддээ хүрч ажиллаж байна. Ингэхдээ Халх, Буриад, Хатагин, Дарьганга, Үзэмчин, Барга гээд олон Монголчуудынхаа зан заншил, харилцаа соёлоос суралцаж, санал бодлыг сонсож, нийтлэг асуудлыг эрэмбэлсэн үр өгөөжтэй уулзалтууд үргэлжилж буй. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан