УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Халх гол сумын иргэд, малчидтай уулзлаа
2025.02.10

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд Халх гол сумын иргэд, малчидтай уулзлаа

УИХ-ын намрын чуулганы завсарлагааны хугацаанд Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд эргэх холбоо хөтөлбөрийн хүрээнд Зүүн бүсийн бүх сум, суурин, багт хүрч ажиллах ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, М.Ганхүлэг нарын гишүүд эх орны зүүн хязгаарыг манаж буй Халх гол сумын иргэд, малчидтай уулзлаа. 

Тухайлбал, УИХ болон Зүүн бүсээс сонгогдсон гишүүдийн өнгөрсөн хагас жилийн үйл ажиллагааны талаар танилцуулахын зэрэгцээ улс төр, нийгэм, эдийн засгийн хүрээнд болж буй үйл явдлуудын талаар иргэдтэй ярилцаж, санал сэтгэгдлийг сонслоо. 

Энэ үеээрээ УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Та бүхний хэлж буй санал, хүсэлт бүр нь бидний цаашдын үйл ажиллагааны чиглүүлэгч луужин болно. Чухал санал, хүсэлтүүд дэвшүүлж, нээлттэй илэн далангүй ярилцсан та бүхэндээ баярлалаа" гэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан