Ч.Ундрам: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн үйлчилгээнд иргэд ам сайтай байна
2025.03.17

Ч.Ундрам: Сэлэнгэ аймгийн эмнэлгийн үйлчилгээнд иргэд ам сайтай байна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам бусад гишүүдийн хамт өчигдөр /2025.03.16/Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн сантехник, дулаан хангамж, агааржуулалтын ажлын гүйцэтгэл, орчин нөхцөлтэй танилцан, эмч удирдлагуудтай санал солилцож зарим асуудлыг шийдвэрлэн ажиллаад ирлээ.

Эмнэлгийн удирдлага, хамт олон төсвийн хэмнэлт гарган, хэмнэсэн хөрөнгөөрөө эмнэлгийн B блок буюу дотор, мэдрэл, хүүхэд, уламжлалт, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн сантехникийн засвар болон дотоод орчин нөхцөлийг сайжруулан засварлаж байна. Иргэд тав тухтай орчинд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаадаа байртай байгаагаа илэрхийлж байлаа.

Мөн эмнэлгийн зүгээс Улаанбаатар хот руу зорчиж байж авах шаардлагатай нарийн мэргэжлийн эмчилгээ, үйлчилгээг орон нутагтаа нэвтрүүлэх зорилготойгоор шат дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Энэ нь иргэдийн цаг хугацаа, санхүүгийн зардлыг хэмнэхээс гадна нийслэл хотын хэт төвлөрлийг сааруулах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Мөн энэ үеэр Монголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсан түүхт 104 жилийн ой, “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн МАН-ын Хорооноос зохион байгуулсан “Эв нэгдлийн цом-2025” спортын зургаан төрөлт тэмцээний шилдгүүдэд шагналыг нь гардуулсан юм.