УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант, Баянбулаг багийн иргэдтэй уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэнгийн ахлан ажиллаж буй Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын шийдлийг боловсруулах ажлын хэсэг зүүн аймгуудад ажиллаж байна.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “Эргэх холбоо” хөтөлбөрийг эхлүүлсэн.
Энэ хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний зөвлөх Ш.Шижир-Эрдэнэ,, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Түмэнбаяр нар Хэнтий аймгийн Галшар сумын Жаргалант, Баянбулаг багт ажиллалаа.
Нутгийн иргэдтэй уулзалт зохион байгуулж, тэдний санал бодлыг сонссон байна.
-
Тус суманд ИШС ажиллахгүй байгаа
-
Цагдаагийн автомашин
-
Шинэ хоршоо
-
Цахилгааны төлбөр өндөр
-
Малчны тухай хууль хэзээ хэрэгжих вэ?
-
ТАХ-ын үйлчилгээний албан хаагчдын тэтгэмж олгогдохгүй байна.
-
Оч багт үүрэн холбооны сүлжээ тавих зэрэг асуудлуудыг тавьлаа.
Эргэх холбоо-9 хөтөлбөрөө үргэлжлүүлэн 2025.02.06 Хэнтий аймгийн Чингис хотод, 02 сарын 07-нд Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд ажиллах юм байна.