МЭНДЧИЛГЭЭ
2024.09.16

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өндөрхааны сангийн аж ахуйн үе үеийн ажилтан, албан хаагчид, ахмад буурлууд, иргэд та бүхэндээ 70 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе!

Хэнтий аймгийн Өндөрхааны сангийн аж ахуй 1954 онд байгуулагдаж, анх 280 га-д уринш хийж, 750 тн хадлан авч үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Сангийн аж ахуй нь мал аж ахуй, газар тариалан эрхлэх зорилго тавьж, 1955 онд талбайгаа нэмэгдүүлж, эрдэнэшиш, арвай, овьёос тариалж эхэлжээ. 1970 онд мах, ноосны чиглэлтэй үржлийн сангийн аж ахуй болж, ЗХУ-ын тусламжтайгаар олон барилга байгууламж, аж ахуйн дэд бүтэц баригдсан. Тухайн үед 500 гаруй өрхтэй, 2240 хүн амтай байсан байна.

Сангийн аж ахуй нь зөвхөн үйлдвэрлэл, аж ахуйн чухал төв байгаад зогсохгүй, олон арван гэр бүлд амьдралын баталгаа, хөгжил дэвшил, боловсролын суурийг тавьж өгсөн билээ. Монгол Улсын газар тариалан, мал аж ахуйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, олон арван жилийн туршид хичээл зүтгэлээ зориулсан та бүхэндээ талархал илэрхийлье.

ФОТО:

Хүндэтгэсэн:
УИХ-ын гишүүн Мөнгөнцогийн ГАНХҮЛЭГ
Эргэх холбоо нэгдсэн ажлын алба
Фото зургийг: Хэнтий Өндөрхаан САА 5 баг группээс авч ашиглав