2015.01.16

С.Ганбаатар: Эдийн засгийн хямрал бол системийн алдаа

Төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Таны хувьд төсвийн тодотголд хувь гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ ?

Ер нь бол одонтой эхчүүд, хүүхдийн мөнгийг авч байгаа хүүхдүүд хямралыг авчраагүй. Өнөөдөр ахмад буурлууд болон жирийн хөдөлмөр эрхэлж байгаа багш, эмч нар ч хямраагаагүй. Энэ хямрал бол системийн буюу МАНАН-ийн  гажуудал.

Ер нь утгагүй олон улстөржсөн тендер зарладаг, идэж уудаг байдлаас чинь болж үүний золиосыг ард түмэн, тэтгэвэр насны болон жирийн ажилчин хүний нуруун дээр тавьж байна.

Үүнд бидний гаргаж санал гэвэл нэгдүгээрт одонтой болон хүүхдийн мөнгө авч байгаа хүүхэд, эхчүүдийн мөнгийг хэрхэвч танаж болохгүй.  Учир нь нэгдүгээр одонтой хүн жилд 200 мянга, хоёрдугаар одонтой нь 100 мянган төгрөг авдаг.

Монголын хүн амын 70 орчим хувь нь орлого багатай, халамжийн мөнгөн дээр нь амьдрал нь тогтож байна. Гэтэл үүнийг одонтой эхчүүд гуйж аваагүй, харин уул уурхайн баялгаас хүртэж байгаа хэмээн ойлгож байгаа.

Тэгэхлээр энэ мөнгийг танахгүйгээр маш олон төсвийн дарга нарын тансаглалыг хасах хэрэгтэй гэдгийг Бие даагчдын зөвлөлөөс гаргаж байгаа. 

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү